КИНО ЗОХИОЛЫН УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

КИНО ЗОХИОЛЫН УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь СУИС-ийн Театрын урлагийн сургуультай хамтран Кино зохиолын улсын уралдааныг зарлаж байна.
🔶КИНО ЗОХИОЛЫН УЛСЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖЫГ ХҮРГЭЕ🔶
📍Зорилго:
▪️ Кино урлагийн салбарын залуу уран бүтээлчдийн кино зохиол туурвих идэвх санаачилгыг өрнүүлэх, дэмжих, үндэсний кино зохиолын урын санг баяжуулах
📍Хамрах хүрээ:
▪️ Кино урлагийн салбарт ажиллаж байгаа кино зохиолчид, уран бүтээлчид
📍Зохиолын төрөл:
▪️ Уран сайхны кино зохиол /Бүрэн болон богино хэмжээний кино зохиол/
📍Кино зохиолын сэдэвт тавигдах шаардлага:
▪️ Монголын орчин цагийн нийгмийн харилцаа, үндэсний соёл, ахуйн өвөрмөц байдлыг тусгасан байх
📍Зохион байгуулах хэлбэр:
▪️ Кино зохиолыг 2024 оны 07 дугаар сарын 10-ний дотор доорх мэйл хаягаар Зохиолчийн зураг бүхий CV, тухайн кино зохиолын талаарх зохиолчийн мэдэгдлийн хамт хүлээн авна.
▪️ Уралдааны сонгон шалгаруулалтыг 2024 оны 08 дугаар сарын 15-ний дотор багтаан салбарын нэр хүнд бүхий судлаач, уран бүтээлчдээс бүрдсэн түр ажлын хэсгээр дүгнүүлж, сонгон шалгаруулна.

КИНО ЗОХИОЛ БИЧИХ УДИРДАМЖ

  1. Кино зохиол бичихдээ мөрдөх нэгдсэн загвар

Кино зохиолын бичвэрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зориулалтын Final Draft, Celtx гм төлбөртэйгээс гадна, Trelby, KIT Scenarist, Script Builder зэрэг программ ашиглахыг зөвлөж байна.

Хэрэв Word зэрэг зориулалтын бус бичвэрийн программ ашиглаж байгаа бол дараах зарчмыг баримтлана уу:

  1. Үсгийн фонт нь зөвхөн Courier New, үсгийн хэмжээ нь 12pt, мөр хоорондын зай Single
  2. Үйлдэл (action) тайлбарлан бичих үед догол мөр нь хамгийн эхэнд байх ба “үргэлжилсэн одоо цаг” ашиглах
  3. Харилцан яриа (dialogue)-г үйлдлийн бичилтээс эрс ялгах зорилгоор:
    1. Дүрийн нэр (character) нь цаасны зүүн ирмэгээс 3.5 инч (8.8 см)-с багагүй зай авах ба үргэлж ТОМ ҮСГЭЭР бичих
    2. Дүрүүдийн хэлж буй үг (dialogue)-ийг цаасны зүүн ирмэгээс 2.5 инч (6.3 см)-с багагүй зай авах
    3. Харилцан ярианы тайлбар (parenthetical)-ыг цаасны зүүн ирмэгээс 3.0 инч (7.6 см)-с багагүй зай авах ба уг тайлбарыг “дугуй хаалт”, жишээ нь (тайлбар), дотор байрлуулан бичих тус тус шаардлагатай.
  4. Сцен (slugline) бүрийн толгой гарчиг тодорхойлохын тулд өмнө нь хоёр хоосон мөр авах, гарчгийг нь үргэлж ТОМ ҮСГЭЭР бичнэ. Үүнийг бичихдээ:
  • Зураг авалт явагдах нөхцлийг дурьдахдаа ДОТ, эсвэл ГАД,
  • Зураг авалтын цаг хугацааг баримжаалах нөхцлийг дурьдахдаа толгой гарчигийн төгсгөлд ӨДӨР, эсвэл ШӨНӨ гэж тус тус бичнэ.
  1. Толгой гарчигийн дунд хэсэгт ОБЪЕКТ гэх байдлаар тухайн зураг авалт явагдах байршлыг нь тодорхойлж бичнэ.
  2. Дэлгэц дээр үзэгдэж буй үйл явдлын өрнөл дунд аливаа шилжилт (transition) гарч байгаа тохиолдолд түүнийг үргэлж ТОМ ҮСГЭЭР онцлон бичих гэх зэргийн үндсэн шаардлагуудыг баримтална уу.
  3. Зохиолчийн үзэл баримтлал (Үгийн тоо: 350-500)

Зохиогчийн хувиар кино зохиолын үүдэл санаа юунаас үүдэлтэй, зохиолын сэдэв, агуулгыг хэрхэн боловсруулсан зэргийг бичихээс гадна тухайн кино зохиолын бичилтийн хэд дэх хувилбар, кино зохиол хөгжүүлэгчээс зөвлөгөө авч засварласан эсэх зэрэг нэмэлт мэдээллээ бичиж ирүүлнэ. Мөн тухайн кино зохиол оюуны өмчийн зөрчилгүй болохыг зохиолчийн хувиар илэрхийлсэн байна.