“КИНОНЫ НҮҮДЭЛ” ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

“КИНОНЫ НҮҮДЭЛ” ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
“КИНОНЫ НҮҮДЭЛ” ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
“Киноны нүүдэл” олон улсын сургалтын хөтөлбөр нь Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилтийн дэмжлэг авч, хэрэгжиж буй энэ оны 3 дахь төсөл бөгөөд тус сангийн дэмжлэгтэйгээр “АЛДАГДСАН ӨДРҮҮД” хүүхдийн кино, “АЛТАН ӨРГӨӨ” Олон улсын кино наадам зэрэг төсөл, арга хэмжээнүүд амжилттай хэрэгжээд байгаа билээ.
Монгол улсын Соёлын Яам, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр Иргэдийн Цахим Оролцоо ТББ-аас зохион байгуулж буй “КИНОНЫ НҮҮДЭЛ” олон улсын сургалтын хөтөлбөрийн хүрээнд “КИНО ЗОХИОЛ БИЧИХ”, “КИНО ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ” сэдэвт онлайн сургалтын бүртгэл эхэллээ.
Киноны зохиол бичих ур чадвараа ахиулах, хөгжүүлэх мөн кино төслийг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулалтыг хийж сурах хүсэлтэй киноны уран бүтээлчид доорх холбоосоор хандан “КИНОНЫ НҮҮДЭЛ” хөтөлбөрийн сургалтуудад бүртгүүлээрэй.
“КИНОНЫ НҮҮДЭЛ” хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 08 дугаар сарын 01-22-ны өдрүүдэд Австрали, Шинэ Зеаланд, Дани, Итали, Франц, Испани зэрэг дэлхийн киноны салбарын шилдэг 8 зөвлөх, 5 багш нар “Кино зохиол бичих”, “Кино төсөл боловсруулах” сэдвийн хүрээнд дөрвөн долоо хоногийн цахим сургалтыг удирдан явуулах юм.
Киноны салбарын уран бүтээлчид Та бүхэн 2023 оны 07 дугаар сарын 28-ны дотор бүртгүүлж, сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг хөтөлбөрийн цахим хаяг info@filmnomad.mn болон 7211-1122 утсаар авна уу.
Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл