“КИНОНЫ НҮҮДЭЛ” ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ХАМРАГДСАН УРАН БҮТЭЭЛЧДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

“КИНОНЫ НҮҮДЭЛ” ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ХАМРАГДСАН УРАН БҮТЭЭЛЧДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

“КИНОНЫ НҮҮДЭЛ” ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ХАМРАГДСАН УРАН БҮТЭЭЛЧДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Соёлын яамны харьяа Монгол Үндэсний кино урлагийн зөвлөлийн “КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САН”-аас дэмжлэг үзүүлсэн “Киноны нүүдэл” олон улсын сургалтын хөтөлбөрт хамрагдсан уран бүтээлчдэд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр батламж гардууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн гишүүн Г.Энхбаяр, Т.Номуунзул нар оролцсон билээ.

Тус сургалтыг Иргэдийн Цахим Оролцоо ТББ-аас зохион байгуулж буй бөгөөд “КИНО ЗОХИОЛ БИЧИХ”, “КИНО ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ” сэдвийн хүрээнд танхим болон онлайн хосолсон сургалтыг 08 дугаар сарын 1-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан билээ.

Сургалтад Итали, Франц, Бельги зэрэг дэлхийн кино урлагийн салбарын шилдэг 4 зөвлөх, 2 багш удирдан явуулсан төдийгүй нийт 100 уран бүтээлч энэхүү сургалтад хамрагдаж, уран бүтээлчид батламжаа гардан авлаа.

Монголын кино урлагийн салбарт хүчин зүтгэж буй Киноны нүүдэл сургалтын хамт олон, сургалтад идэвхтэй хамрагдсан нийт уран бүтээлч та бүхэнд талархал илэрхийлье.