“КИНОГ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД БЭЛТГЭХ НЬ” МАСТЕР КЛАСС ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“КИНОГ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД БЭЛТГЭХ НЬ” МАСТЕР КЛАСС ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“КИНОГ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД БЭЛТГЭХ НЬ” МАСТЕР КЛАСС
ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хархорум кино наадмын хүрээнд “Киног олон улсын кино наадамд бэлтгэх нь” мастер класс Сити их сургуулийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Тус мастер класст Бучоны олон улсын кино наадмын захирал, продюсер Эллен Ким болон “Азиатиска” кино наадмыг үүсгэн байгуулагч, хөтөлбөрийн захирал Мариа Разакамболи нар илтгэл танилцууллаа.
Мастер классаар олон улсын кино наадмуудад уран бүтээлээ илгээх, кино наадмуудын онцлог, шинэ боломжын талаар танилцуулахаас гадна хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо солилцов. Өнөөдрийн Мастер класст кино урлагийн салбарын 40 гаруй уран бүтээлч, оюутан залуус хамрагдлаа.