ЕВРОП, АЗИЙН КИНО ПРОДЮСЕРУУДЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
Хонг Конг хотноо зохион байгуулагдаж буй кино маркетын үеэр Европ, Азийн кино продюсеруудын уулзалт өнөөдөр буюу 03 сарын 11-ний өдөр болж өнгөрлөө. Энэхүү уулзалтыг BRIDGING THE DRAGON холбооноос зохион байгуулсан ба Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь Кино бүтээх зардлын буцаан олголт, Кино зураг авалтын зөвшөөрөл, Монголын кино урлагийн зах зээлийн талаар танилцуулсан юм.
Мөн уулзалтын үеэр Бразил улсын продюсер өөрийн бүтээж буй Монгол агуулгатай “MONLA” хэмээх анимэйшн бүтээлээ танилцуулсан бөгөөд Кино урлагийн зөвлөлөөс дэмжиж ажиллахаар тохиролцлоо. Уулзалтад Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Энхбат, КУЗАА Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ нар оролцов.