“ДЭЛХИЙН СЭТГҮҮЛЗҮЙН НААДАМ”-ыг 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

“ДЭЛХИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН НААДАМ”-ыг 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Олон улсын хэвлэл мэдээлэл, үзвэр үйлчилгээний аж үйлдвэрийн танхимаас 12 дахь удаагийн “Дэлхийн сэтгүүлзүйн наадам”-ыг 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Энэтхэгийн Олон улсын хэвлэл мэдээлэл, үзвэр үйлчилгээний аж үйлдвэрийн танхим нь Марва студитай хамтран сэтгүүлзүй, телевизийн урлагаас гадна олон улсын кино зэрэг төрөл бүрийн наадмыг зохион байгуулж ирсэн.
Монгол улсаас сэтгүүлзүйн баримтат кино бүтээлээ тус наадмын үеэр үзвэрт гаргах, Олон улсад кино бүтээлээ толилуулах хүсэлтэй уран бүтээлчид холбогдоно уу.
Тавигдах шаардлага:
🔸Англи хэл дээр хадмал орчуулгатай байх
🔸MP4 форматтай байх
🔸 10 минутаас дээш үргэлжлэх хугацаатай байх
🔸Монголын түүх, соёл урлаг, аялал жуулчлал, нийгэм зэрэг бүхий л сэдвээр туурвисан бүтээл байж болно.
📌Та бүхэн кино уран бүтээлийн танилцуулгыг дараах цахим шуудангийн хаягаар 2024 оны 02 дугаар сарын 05-ны дотор ирүүлнэ үү.
📩orgilmaa@filmmongolia.gov.mn