“Дэлхийн дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр” 3 дугаар сарын 21-ны өдөр тохиосон билээ. Энэхүү өдрийг дэлхий нийтээр Нэгдсэн Үндэсний байгууллагаас болон тэмдэглэгч улс орны Засгийн газраас тодорхой уриан дор 2011 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус өдрийг тохиолдуулан Женев дэх НҮБ-ын Хүний Эрхийн Комиссын хуралдаанд МУСТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон “ТРИО” уран сайхны кино оролцсон билээ.
Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд дүр бүтээж, бүтээсэн дүрээрээ хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлалыг хөндсөн юм. Иймд энэ өдрийг тохиолдуулан Т.Тэлмүүн хүү өөрийн биеэр НҮБ-ын индэрт гарч, олон сая хүний төлөөлөл болж дуу хоолойгоо хүргэлээ.
Тус киног НҮБ-ын Женев дэх төв байранд толилуулахад дэмжлэг үзүүлсэн Соёлын яам, Соёлын Сайд Ч.Номинд кино багийн зүгээс талархал илэрхийлжээ.
Т.ТЭЛМҮҮН ХҮҮ БОЛОН КИНО БАГИЙНХАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ