ДРОНТОЙ ЗУРАГ АВАЛТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДРОНТОЙ ЗУРАГ АВАЛТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ДРОНТОЙ ЗУРАГ АВАЛТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Соёлын сэргэлт – 2023” аяны хүрээнд соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах мэргэжил аргазүйн сургалтууд явагдаж байна. Тэдний сургалтуудын нэг бол ДРОНТОЙ ЗУРАГ АВАЛТЫН СУРГАЛТ байв.
2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл, аймгийн Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй тус сургалтад 20 гаруй хүн хамрагдлаа.
Сургагч багшаар Дроны зураглаач Б.Гэрэлт-Од, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж нар ажиллаж, суралцагчдад Drone танилцуулга, Хэрхэн зураг авах болон ямар бүтэцтэй ажилладаг тухай, Аюулгүйн ажиллагаа ба чөлөөт нислэг зэрэг мэдлэгийг дадлага хослуулан олгосон юм.
Сургалтад оролцогч Г.Анхбаяр: -Энэхүү сургалтыг зохион байгуулах багт ажиллахаас гадна сургалтандаа хамрагдлаа. Одоо цагт дроныг дүрс авахаас гадна, хүн хүрэх боломжгүй газарт эрэл хайгуул явуулах, газар тариалангийн салбарт бордоо цацах гээд бүхий л салбарт сонирхогчийн болон мэргэжлийн түвшинд хэрэглэж байна. Тусгай хөтөлбөр бүхий сургалт зохион байгуулсанд баяртай байна гэв.