ДАРХАН-УУЛ АЙМАГ - ДАРХАН ХОТ

ДАРХАН-УУЛ АЙМАГ – ДАРХАН ХОТ
ДАРХАН-УУЛ АЙМАГ – ДАРХАН ХОТ
“Соёлын сэргэлт 2023” аяны Төвийн бүсийн нээлт Дархан-Уул аймгийн Дархан хотод 2023.09.24-ны өдөр “Кинонд ээлтэй Дархан” форум, “Кино зохиолын туурвил зүй” сургалт, “Музейн арга зүй”, “Номын сангийн арга зүй”, “Орлон тоглогчдийн сургалт”-уудыг зохион байгууллаа.
📌“КИНОНД ЭЭЛТЭЙ ДАРХАН” ФОРУМ:
“Кинонд ээлтэй Дархан” форумыг нээж Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дарга О.Хүрэлчулуун, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн нар үг хэллээ.
Илтгэгчдээр:
ЭЗХЯ-ны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Бүс нутаг, орон зайн эдийн засаг судлаач Д.Эрдэнэбаяр “Бүс нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт ба Дархан хот” сэдвээр
Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал “Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс Дархан-Уул аймагтай хамтран ажиллах боломж, шийдэл” сэдвээр,
Монгол Улсын Соёл,урлагийн Их сургуулийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч Доктор, профессор Ж.Эрхэмтөгс нар тус тус илтгэл танилцууллаа.
Форумын панелистуудаар:
Соёлын яамны УУББХЗГ-ын дарга Б.Сэргэлэн
МУ-ын Ардын багш, МУУГЗ, МҮКУЗ-ын гишүүн Н.Ганхуяг
Эдийн засгийн ухааны доктор, МҮКУЗ-ийн гишүүн Г.Энхбаяр
Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга С.Энхболд
Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Батбаяр
Дархан-Уул аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Ганчимэг
Дархан-Уул аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих газрын дарга Б.Ганбаяр
Дархан сумын засаг дарга Т.Тулгаа
Canar студийн захирал Т.Анар
“Эх Орон” медиа группын захирал Ч.Баярсайхан
“Модерн Номадс” рестораны захирал А.Насанжаргал нар оролцлоо.
📌 “КИНО ЗОХИОЛЫН ТУУРВИЛ ЗҮЙ” СУРГАЛТ:
Соёлын сэргэлт-2023 аяны Соёлын ажилтнуудыг чадавхжуулах мэргэжил арга зүйн сургалтын хүрээнд “Кино зохиолын туурвил зүй” сургалтын Залуучууд театрын дугуй танхимд зохион байгууллаа. Сургалтын сургагч багшаар:
СУИС-ын Ярих урлаг, утга зохиол судлалын тэнхимийн багш, Кино зохиолч Б.Болдбаатар ажиллав. Сургалтаар кино зохиолын туурвил зүйн онцлог, дүрийн хөгжүүлэлт, зохиолын санааг шинжлэх, кино зохиолын бүтцийн талаар лекц уншлаа.
📌 “МУЗЕЙН АРГА ЗҮЙ” СУРГАЛТ:
Соёлын сэргэлт-2023 аяны Соёлын ажилтнуудыг чадавхжуулах мэргэжил арга зүйн сургалтын хүрээнд “Музейн арга зүй” сургалтыг Аймгийн музейд зохион байгуулж аймаг, сумдын музейн ажилчдыг хамрууллаа. Залуучууд театрын дугуй танхимд зохион байгууллаа. Сургалтын сургагч багшаар:
Монголын Үндэсний музейн куротар, арга зүйч Г.Уугантуяа ажиллаа. Сургалтаар “Соёлын Өвийн хадгалалт, хамгаалалт”, “Музейн ажилтаны ёс зүй” сэвдүүдээр Музейн ажилтнууд, Орхон, Хонгор, Шарын гол сумдын Соёлын Төвийн орон нутаг судлах музей хариуцсан ажилтнуудад арга зүйн сургалт явуулав.
📌 “НОМЫН САНГИЙН АРГА ЗҮЙ” СУРГАЛТ:
Соёлын сэргэлт-2023 аяны Соёлын ажилтнуудыг чадавхжуулах мэргэжил арга зүйн сургалтын хүрээнд “Номын сангийн арга зүй” сургалтыг аймгийн Анагаахын их сургуулийн лекцийн танхимд зохион байгуулж аймаг, сумдын номын сангийн ажилчдыг хамруулав. Сургалтын сургагч багшаар:
Үндэсний төв номийн сангийн арга зүйч Б.Сарандэлгэр ажиллаа. Сургалтаар “Нийгэм дэх нийтийн номын сангийн хэрэгцээ, ач холбогдол”, “Номын сангийн хууль эрх зүй”, “Стресс менежмент” сэдвүүдээр нийт 31 байгууллагийн 41 номын санчдад мэргэжил арга зүйн сургалт явуулав.
📌 ОРЛОН ТОГЛОГЧДЫН СУРГАЛТ:
Соёлын сэргэлт-2023 аяны Соёлын ажилтнуудыг чадавхжуулах мэргэжил арга зүйн сургалтын хүрээнд Орлон тоглогчдийн сургалтыг аймгийн спортын төв ордонд зохион байгуулж аймгийн хүүхэд, залуусыг хамрууллаа. Сургалтын сургагч багшаар:
Орлон тоглогчдын Mongol Stunt Team ажиллаа. Сургалтаар орлон тоглочийн үүрэг, ажиллагаанд баримтлах зарчим, анхан шатны техникийн арга зүйг зааж сургав.
“Соёлын сэргэлт-2023” аяныг
Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл болон Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газар хамтран 2023 оны 09 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд тус аймгийн 3 суманд үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллана.