Дархан-Уул аймагт “Кино гудамж” байгуулна

Дархан-Уул аймагт “Кино гудамж” байгуулна
Дархан-Уул аймагт “Кино гудамж” байгуулна
Дархан хот үүсэн байгуулагдсан үеэсээ монголын кино урлагийн салшгүй нэгэн хэсэг болж бүрэн хэмжээний 20 гаруй кино тус хотноо бүтэн зураг авалтаа гүйцэтгэж, 10 гаруй кино хэсэгчилсэн зураг авалтаа хийсэн түүхтэй.
Эдгээр кино бүтээлүүдэд Дархан-Уул аймгийн уран бүтээлчид оролцон тоглож, нутгийн удирдлага болон ард иргэд дэмжин тусалж кино үйлдвэрлэх таатай орчин байсаар ирсэн билээ.
Энэ онд Японы “TBS” телевизийн “Vivant” олон ангит кино хэсэгчилсэн зураг авалтаа Дархан хотноо хийсэн нь энэхүү бүс нутаг гадаад, дотоодын кино бүтээгчдийн анхаарал татаж буйг илэрхийлж байна.
Тиймээс Дархан -Уул аймагт “Кино гудамж” бий болгох замаар гадаад, дотоодын жуулчдын анхаарал татахуйц соёлын орчин, орон зайг хөгжүүлэхэд анхаарч байна.
“Кино гудамж” төсөлд бүх шатны мэргэжлийн хүмүүсийн санал, санаачилгыг тусгаж илүү бодитой, үр дүнтэй бүтээн байгуулалт бий болгохоор ажиллаж байна.
“Кино гудамж” төслийг дэмжиж буй Дархан-Уул аймгийн удирдлагуудад гүн талархал илэрхийлж цаашид олон кино уран бүтээл хийгдэхийн ерөөл дэвшүүлье