ДАРХАН-УУЛ АЙМАГТ ДРОНТОЙ ЗУРАГ АВАЛТЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ДРОНТОЙ ЗУРАГ АВАЛТЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
ДАРХАН-УУЛ АЙМАГТ ДРОНТОЙ ЗУРАГ АВАЛТЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
“Соёлын сэргэл-2023” аяны хүрээнд соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах мэргэжил аргазүйн сургалтууд Дархан-Уул аймагт явагдах гэж байна. Тэдгээр сургалтуудын нэг бол ДРОНТОЙ ЗУРАГ АВАЛТЫН СУРГАЛТ юм. Сургагч багшаар Дроны зураглаач Б.Гэрэлт-Од, МҮКУЗ-ийн гишүүн Б.Пүрэвдорж нар ажиллана.
Сургалтаар FVP Drone танилцуулга, Хэрхэн зураг авах болон ямар бүтэцтэй ажилладаг тухай, Аюулгүйн ажиллагаа ба чөлөөт нислэг зэрэг мэдлэгийг дадлага хослуулан олгох юм.
Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл, Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар хамтран 09 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулах тус сургалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
Сонирхож буй хүүхэд залуус (+976 91197448) дугаарын утсанд болон ДАРХАН-УУЛ аймгийн Соёл, урлагийн газарт ирж бүртгүүлнэ үү.