ГЕРМАН УЛСЫН БЕРЛИН ХОТНОО “МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Монгол Улс, Холбооны Бүгд найрамдах Герман Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 74 дэх удаагийн Берлиний Олон Улсын кино наадмын хүрээнд Кино Урлагийн Зөвлөлөөс Монгол улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам, Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө НҮТББ нартай хамтран Герман Улсын Берлин хотноо Монгол улсыг Олон улсад таниулан, сурталчлах, кино урлагийн салбарын гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор “Монгол Кино Өдөрлөг” арга хэмжээг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Кино өдөрлөгийн хүрээнд Монгол улсын 3 кино уран бүтээлийг толилуулна.
Берлин хотын “BABYLON” кино театрт
СЭР СЭР САЛХИ УСК найруулагч П.Лхагвадулам,
ШАР ГЭГЭЭ УСК найруулагч Б.Батдэлгэр тус тус 19 цагаас мөн
“FILMKUNST66” кино театрт
ЭМЭГТЭЙ УСК найруулагч Б.Отгонзориг 16:15 минутаас тус тус үзвэрт гарна.
Үзвэрт бүртгүүлэх холбоос:
Сэр сэр салхи УСК
Шар гэгээ УСК
Эмэгтэй УСК