ГЕРМАН УЛСЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХ "МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ" АРГА ХЭМЖЭЭНД КИНО, УРАН БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛНА

ГЕРМАН УЛСЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХ “МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭНД КИНО, УРАН БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛНА
ГЕРМАН УЛСЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХ “МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭНД КИНО, УРАН БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛНА
Монгол Улс, Холбооны Бүгд найрамдах Герман Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 74 дэх удаагийн Берлиний Олон Улсын кино наадмын хүрээнд Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлөөс Герман Улсын Берлин хотноо Монгол улсыг Олон улсад таниулах, сурталчлах, кино урлагийн салбарын гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор “Монгол Кино Өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Арга хэмжээний хүрээнд Берлин хотноо Монгол Улсын 2-3 баримтат болон уран сайхны кино уран бүтээлийн үзвэрийг зохион байгуулах ба тус үзвэрт Олон улсад толилуулах хүсэлтэй кино бүтээлийг сонгон шалгаруулна.
Тавигдах шаардлага:
– Англи хэл дээр хадмал орчуулгатай байх
– Кино театрт гаргах DCP формат бэлэн байх
Та бүхэн кино бүтээлийн танилцуулгыг дараах цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
secretariat@filmmongolia.gov.mn
Холбоо барих утас: +51 262226