ГАЗРЫН ДАРГЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ГАЗРЫН ДАРГЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ГАЗРЫН ДАРГЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН

ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 90 дүгээр тогтоол, Соёлын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/92 тоот тушаалаар Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн Ажлын алба нь үүсэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлээд байна.

Тус зөвлөлийн Ажлын алба нь дараахь ажлын байранд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

  1. Олон нийтийн асуудал хариуцсан газрын дарга

 

Нэг. Олон нийтийн асуудал хариуцсан газрын дарга

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Кино урлагийг дэмжих тухай хууль холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэх,
  • Ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих, уялдааг хангах, зохион байгуулах,
  • Харьяа яам болон ажлын албаны бодлого, шийдвэрийг олон нийтэд тоймлон хүргэх нэвтрүүлэг, контент боловсруулах, Засгийн газрын бодлого, шийдвэрийг цахим орчинд тогтмол, шуурхай мэдээлэх, цахим хуудсны байнгын ажиллагааг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх
  • Кино урлагийн зөвлөл болон ажлын албанаас өгсөн шийдвэрийг хэрэгжүүлэх, Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт болоод гүйцэтгэж ажил-үйлчилгээний талаарх мэдээ мэдээллийг бичвэр, видео хэлбэрээр бэлтгэж, өөрийн байгууллагын сайт болон сошиалд байршуулж, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах,
  • Цахим үйлчилгээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах

Тавигдах шаардлага:

1.Хууль зүйн болон Маркетинг, менежмент, IT чиглэлээр их, дээд сургууль төгссөн. Бакалавраас дээш боловсролтой,

2.Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх,

3.Монгол Улсын иргэн, 25 нас хүрсэн байх,

  1. Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай,

5.Mонгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай,

6.Мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай,

  1. Тухайн салбарын эрх зүйн мэдлэг, туршлагатай,

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Диплом, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • 4х6 хэмжээтэй цээж зураг 3 хувь
  • Намтар
  • Уран бүтээлийн жагсаалт (хавсаргаж болно)
  • НД-ын шимтгэл төлсөн хуулга

 

Холбоо барих

Дээрх албан тушаалын сонгон шалгаруулалтанд 2022 оны 10-р сарын  30-ны дотор материалаа цахим шуудан: secretariat@filmmongolia.gov.mn, цахим хаяг www.filmmongolia.gov.mn ирүүлнэ үү. Холбоо барих: 9322-9322 /ажил/