“ВИВАНТ” КИНОГ ДАГАСАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Япон улсын TBS телевиз, “Ваёо Эйрт” компаний “ВИВАНТ” олон ангит кино Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино Урлагийн Зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсад өнгөрсөн 2023 оны 05 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 30-ны хооронд зураг авалтаа хийсэн билээ. Тус бүтээл нь Япон улсад нээлтээ хийснээс хойш нийт 40 гаруй сая үзэгчдэд хүрсэн гэх судалгаа гарсан байна.
Кино төслийн Монгол дахь зураг авалтыг “Номадиа Пикчерс” хариуцан гүйцэтгэсэн ба Өмнөговь, Дундговь, Хэнтий, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод зураг авалтаа хийсэн.
Уг бүтээлд Монгол талаас хамтан ажилласан “ВАЁО ЭЙРТ” ХХК нь “ТВS” телевизийн онцгой эрхтэйгээр “NIPPON TRAVEL AGENCY” аялал жуулчлалын компанитай хамтран “Вивант” олон ангит киноны зураг авалт хийгдсэн маршрутаар аялал зохион байгуулах гэж байна. Хөтөлбөрт:
-Дархан-Уул аймагтай танилцах
-Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газартай танилцах
-Улаанбаатар хоттой танилцах зэргээс гадна “Түмэн Эх” морин хуурын чуулгийн тоглолтыг үзэж сонирхох гэх мэт хөтөлбөрүүд багтжээ.
Энэхүү аялалаар Монгол орноо сурталчилсан 4 удаагийн 120 хүнтэй нийт гурван тэрбум хоёр зуун далан хоёр таван зуун дөчин дөрвөн мянга төгрөгийн өртөг бүхий хөтөлбөр боловсруулан жуулчдаа хүлээн авсан байна.
Японы TBS телевизийн “Вивант” олон ангит киноны зураг авалт манай улсад хийгдсэн нь Монгол орны үзэсгэлэнт байгалийг дэлхийд таниулах, аялал жуулчлалыг дэмжих, жуулчдыг тасралтгүй татах онцгой төсөл болсон юм.