БНСУ-ЫН КИНО ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ПАК КИ ЁОН МОНГОЛД ХҮРЭЛЦЭН ИРЖ, МҮКУЗ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
БНСУ-ын Кино зөвлөлийн дарга Пак Ки Ёон өнөөдөр буюу 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсад хүрэлцэн ирж, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг танилцууллаа.
БНСУ-ын Кино зөвлөл болон Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл нь 76 дахь Каннын олон улсын кино наадмын үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Тус санамж бичгийн хүрээнд Хамтарсан кино төслийг хөгжүүлэн ажиллах, Хоёр улсын кино түгээлтийг дэмжин ажиллах, Кино мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг хэд хэдэн асуудал дээр хамтран ажиллахаар тусгасан байгаа юм.
Иймд Монголын Кино Урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал, Олон Улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ нар хүлээн авч уулзсан бөгөөд Маргааш “Монголын эдийн засгийн форум 2023”-ын “Шинэ боломж болон аялал жуулчлал” хэлэлцүүлэгт панелистаар оролцох юм.