БНСУ ДАХЬ “МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ 2025” АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЗВЭРИЙН ХЭСЭГТ КИНО УРАН БҮТЭЭЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, БНСУ-ын Ханнарае Соёлын Сан, Пусан хотын кино ордны дэмжлэгтэйгээр Соёлын Яамны харьяа Кино Урлагийн Зөвлөл нь БНСУ-ын Пусан хотноо хоёр дахь удаагаа “МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ 2025” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд оролцох хүсэлтэй кино уран бүтээлийг сонгон шалгаруулна.
Тавигдах шаардлага:
- Кино уран бүтээл нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш олон нийтэд нээлтээ хийсэн байх
- Кино уран бүтээл нь Солонгос хэл дээр хадмалтай байх
- Кино уран бүтээл нь DCP хөрвүүлэг хийгдсэн байх
- Кино уран бүтээл нь Монгол ахуй, Монголчуудын амьдрал, хэв маягийг эерэгээр харуулсан байх
Кино урлагийн зөвлөлөөс үзвэрийн зардал, кино уран бүтээлийн төлөөлөгчийн замын зардал, байрлах байрыг бүрэн хариуцна.
Уг шаардлагыг хангасан кино бүтээлтэй уран бүтээлчид киноны мэдээллээ доорх холбоосоор 2025 оны 1 дүгээр сарын 01-ний дотор ирүүлнэ үү.
https://forms.gle/1VZSiD2w8SJkAii37
Дэлгэрэнгүй мэдээллийг 51-262226 дугаарын утаснаас холбогдон авна уу.
Кино урлагийн зөвлөлийн ажлын алба