“АЛТАН ӨРГӨӨ” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ПРОДЮСЕР, МАРКЕТИНГ”-ИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

“АЛТАН ӨРГӨӨ” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ПРОДЮСЕР, МАРКЕТИНГ”-ИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
“АЛТАН ӨРГӨӨ” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ПРОДЮСЕР, МАРКЕТИНГ”-ИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2022 оны Кино урлагийг дэмжих сангийн сонгон шалгаруулалтаар шалгарсан төсөл болох 11 дахь удаагийн “Алтан өргөө” олон улсын кино наадамтай хамтран зохион байгуулж буй АМЕРИКИЙН ПРОДЮСЕР АЛИКС МАДИГАН-ЙОРКИНИЙ гурван өдрийн Инди киноны продюсер, маркетинг сургалт 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхэллээ.
Энэхүү сургалт нь “Алтан Өргөө” кино наадмын хүрээнд Кино урлагийн зөвлөл, АНУ-ын элчин сайдын яам, American Film Showcase нартай хамтран 6-р сарын 8, 10, 11-ны өдрүүдэд зохион байгуулж ба сургагч багш Аликс Мадиганы өөрийн сонгосон 20 гаруй уран бүтээлчийг хамруулж байна.
Аликс Мадиган уг сургалтаар өөрийн продюсерын арга барил, туршлагаас хуваалцаж байгаа бөгөөд 2010 онд “Өвлийн эрэл” киноны продюсероор ажиллаж “Сандэнс” кино наадмын шүүгчдийн дээд шагналын эзэн болж байв. Уг кино нь мөн Оскарын дөрвөн төрөлд нэр дэвшсэний дотор “Шилдэг дэлгэцийн бүтээл” төрөлд багтдаг. Тэрбээр Film Independent-ийн удирдах зөвлөлд багтахаас гадна AMPAS (Америкийн кино урлагийн академи)-ийн гишүүн билээ.
Түүнчлэн 11 дахь удаагийн “Алтан өргөө” олон улсын кино наадам нь 06 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн юм. Тус кино наадам /GGIFF/ нь Монгол болон олон улсын уралдаант хэсэг, богино хэмжээний киноны сонгомол үзвэр, бүрэн хэмжээний кино үзвэрүүд, мастер класс, хэлэлцүүлэг, сургалт зэрэг хэсгүүдээс бүрдэнэ.