АЗИЙН КИНО ХОРООДЫН СҮЛЖЭЭНИЙ (AFAN) УУЛЗАЛТ 77 ДАХЬ УДААГИЙН КАННЫН КИНО НААДМЫН ҮЕЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
77 дахь удаагийн Каннын кино наадмын кино маркетын үеэр Азийн кино хороодын сүлжээний AFAN (Asian Film Alliance Network) 4 дахь удаагийн уулзалт Өнөөдөр буюу 05 дугаар сарын 16-ны өдөр болж өнгөрлөө.
Энэхүү уулзалтаар Азийн кино зөвлөлүүдийн цаашдын хамтын ажиллагааны эрхэм зорилго, хөтөлбөр, үйл ажиллагааг тодорхойлох зорилготой бөгөөд цаашдын урт хугацааны төлөвлөгөөг хэлэлцэх асуудлуудын хүрээнд зохион байгуулсан юм. Мөн “Азийн кино үйлдвэрийн халуун цэгүүд” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явагдсан ба энэ нь Ази тивийн кино бүтээгчид болон кино урлагийн салбарынхан уулзалдаж, кино урлагийн салбарын хөгжлийн талаар санал бодлоо солилцох зорилготой байв.
Панелистуудаар:
• Вероника Ён (Infocomm Хэвлэл мэдээллийн хөгжлийн газар, Маркетинг ба шинэ хэвлэл мэдээллийн салбарын захирал)
• Шу-Куан СУ (TAICCA-ийн дэд захирал)
• Ifa Isfansyah (Наадмын захирал, Jogja Netpac Asian Film Festival/JAFF Market-ийн дарга)
• Эд Лежано (QCinema наадмын найруулагч)
• Эллен Ким (Азийн контент, кино зах зээлийн /ACFM/ захирал) нар ажиллалаа.
Азийн кино хороодын сүлжээний AFAN (Asian Film Alliance Network) уулзалтад Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Т.Номуунзул, КУЗАА-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ нар оролцсон юм.