УРАН БҮТЭЭЛЧДЭД ЗОРИУЛСАН “КИНО ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ НЬ” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УРАН БҮТЭЭЛЧДЭД ЗОРИУЛСАН “КИНО ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ НЬ” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УРАН БҮТЭЭЛЧДЭД ЗОРИУЛСАН “КИНО ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ НЬ” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Үндэсний музейд “Кино төсөл боловсруулах нь” сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Тус сургалт, хэлэлцүүлэг нь кино төслүүдийг хөгжүүлэх богино, дунд хугацааны сургалтыг салбарын уран бүтээлчдэд хүргэх зорилготой юм.

Энэхүү сургалтын багшаар найруулагч, продюсер Л.Бат-Амгалан, найруулагч, продюсер П.Золжаргал болон сургалт, хэлэлцүүлгийн модератороор Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн гишүүн Т.Номуунзул нар оролцлоо.

“Кино төсөл боловсруулах нь” сургалт, хэлэлцүүлэг нь “Кино төслийн зохиолын танилцуулга, Найруулагчийн мэдэгдэл, Продакшн танилцуулга хэрхэн хийх вэ, төслийн төсөв хэрхэн бүтэх вэ” зэрэг кино бүтээгч, кино бүтээх хүсэл зорилго бүхий уран бүтээлчдэд нэн шаардлагатай сэдвийн хүрээнд болж өнгөрлөө.

Монголын кино урлагийн салбарт зайлшгүй шаардлагатай тус сургалт, хэлэлцүүлэгт 150 гаруй салбарын уран бүтээлчид идэвхтэй хамрагдсан билээ.

Түүнчлэн тус сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлэн дэмжиж, хамтран ажилласан Монголын Үндэсний музейн удирдлага, хамт олонд талархснаа энэ дашрамд илэрхийлье.