УНГАР УЛСЫН ЭЛЧИН САЙД ДР.ОБРУЩАНСКИЙ БОРБАЛА, МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ БОЛОН КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ НАРЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл болон Унгар улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Др. Обрущанский Борбала болон Монгол Кино нэгтгэл нартай 2024 оны 01 сарын 12-ны өдөр гурван талт хамтын уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн гишүүн Д.Онондорж болон холбогдох албаны төлөөлөл байлцав.
Энэхүү уулзалтаар Унгар улсын хүний хөгжлийн яам болон Соёлын яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд кино урлагийн салбарыг дэмжин ажиллах зорилгын дор Монгол Улсад олон улсын стандартыг хангасан кино студи барихад туслалцаа үзүүлэх, салбарын уран бүтээлч нарт зориулсан мэргэшүүлэх сургалт үйлдвэрлэлд хамтран ажиллах тухай хэлэлцсэн. Түүнчлэн Монгол Кино нэгтгэл ТӨҮГ-ын үйл ажиллагаа, архивд хадгалагдаж буй эртний хувцас эдлэл, хэрэглэл, студи, павильонтой танилцав.
Мөн уулзалтын үеэр элчин сайд Др. Обрущанский Борбала нь Монголын кино урлагийн салбарт дэмжлэг үзүүлж, цаашид олон талаар хамтран ажиллах боломжтой хэмээн илэрхийллээ.