СОЁЛЫН ЯАМНЫ ХАРЬЯА МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ “МЭНДЭЛЬЕ, ХҮНДЭЛЬЕ, ХАЙРЛАЯ” АЯНД НЭГДЛЭЭ

Сая ширхэг нэгээс эхэлдэг, далай нэг дуслаас бүрддэг. Нэг хүний хичээл зүтгэл нийгмийг ч өөрчилж чадна. Тиймээс элэг нэгт ах дүү нартаа зориулан төрийн бүхий л үйлчилгээг хүргэн ажилладаг та бид хамгийн түрүүнд үүнийг санаж, хичээж, үлгэрлэж, орчин тойрондоо сурталчлан нөлөөлцгөөе!
Тантай, надтай тааралдаж буй хүн бүхэн яг л адил зорилготой, адилхан бодолтой бас хайр, мөрөөдлийг тээж, аз жаргалыг хүсэж явдаг. Тэгвэл хүн бүхэнтэй инээмсэглэн мэндэлцгээе! Хүн бүрийг хүндэлье. Сайхан хариу нь танд заавал ирэх болно.
“Амар амгалан маргаашийн Монгол” НҮТТБ-аас санаачлан хэрэгжүүлж буй Хамтаараа амьдрах соёл хэмээх соёл, төлөвшлийн урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд явагдаж буй “Мэндэлье, Хүндэлье, Хайрлая!” аянд эрхэм төрийн албан хаагчид та бүхнийг нэгдэхийг уриалж байна.