“Тайландын Олон улсын кино наадам-2022” нь энэ 9 дүгээр сарын 15-19-ны хооронд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү кино наадамд Найруулагч Д.Баттөмөрийн “TRIO” уран сайхны кино нь “Шилдэг Олон улсын кино” төрөлд албан ёсоор нэр дэвшээд байгаа билээ.
“TRIO” уран сайхны кино нь Дауны синдромтой хүүхэд, даунтай иргэний дүрийг гаргаснаараа Монголд анхдагч уран бүтээл юм. Мөн уг уран бүтээл нь Америкийн Нэгдсэн улсад энэ 10 дугаар сард зохион байгуулагдах “Palm Springs International Down Syndrome Film Festival”-д “Spotlight Film Selection” хэсэгт шалгаран тус наадмын үеэр дэлгэцнээ гарахаар сонгогдсон юм. Түүнчлэн “Варшавын Олон улсын Кино Наадам”-ын 38 дахь удаагийн арга хэмжээнд оролцох урилгыг хүлээн аваад байгаа билээ.
“TRIO” уран сайхны киноны нийт уран баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!