МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД “B” ПРОДАКШНЫ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН "440HZ RECORDS" СТУДИТЭЙ ТАНИЛЦЛАА

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД “B” ПРОДАКШНЫ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН “440HZ RECORDS” СТУДИТЭЙ ТАНИЛЦЛАА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД “B” ПРОДАКШНЫ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН “440HZ RECORDS” СТУДИТЭЙ ТАНИЛЦЛАА
Соёлын яамны Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн гишүүд 06 дугаар сарын 27-ны өдөр “B” продакшны олон улсын стандартад нийцсэн “440HZ RECORDS”-ийн гурван студитэй танилцлаа.
“440HZ RECORDS” студи нь олон улсын ISO 3382:2009 стандартын акустикийн стандарт хангасан, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон, кино хөгжмийн дуугаралт болох “DOLBY SURROUND” тохируулга хийх боломжтой дуу бичлэгийн А зэрэглэлийн “440Hz records” студи албан ёсоор нээлтээ хийж, олон улсын стандартыг Монголд анх удаа нэвтрүүлсэн юм.
Тус студи нь “Студи А”, “Студи B”, “Студи С” гэсэн гурван танхимаас бүрдэнэ. “Студи A” нь орчин үеийн дэлхийн стандартын дуугаралт болон хийцийг бүрдүүлж, технологийн дэвшилтэт өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон дуу бичлэгийн цогц студи юм. “Студи B” нь зориулалтын дуу тусгаарлалт хийгдсэн өрөө бөгөөд дуу бичлэг, киноны дуу оруулалт, подĸастын бичлэг хийгдэх зориулалттай юм.