Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтран ажиллана

Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтран ажиллана
Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл нь Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтран ажилласанаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1.4 дэх заалтыг үндэслэн 2023 онд гадаад улс оронд сурч, ажиллаж, амьдарч буй Монгол уран бүтээлчдийн судалгаа авч, мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.