“КИНО ШҮҮМЖ БИЧИХ НЬ” ОНЛАЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“КИНО ШҮҮМЖ БИЧИХ НЬ” ОНЛАЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“КИНО ШҮҮМЖ БИЧИХ НЬ” ОНЛАЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс 2023 онд салбарын уран бүтээлчдэд зориулан хэд хэдэн онлайн болон танхимаар богино болон дунд хугацааны сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Иймд өнөөдөр /04 дүгээр сарын 26/ “Кино шүүмж бичих нь” сургалт, хэлэлцүүлгийг онлайнаар зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлгийн Панелистаар Хятадын Нанжин Их Сургуулийн докторант, Судлаач, шүүмжлэгч Б.Амарсанаа ажилласан бөгөөд модератороор Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн гишүүн Т.Номуунзул оролцлоо. “Кино шүүмж бичих нь” сургалт, хэлэлцүүлгийн үеэр кино шүүмжийн бүтэц, Англи хэл дээр кино шүүмж бичих болоод хэрхэн олон улсын кино шүүмжийн хөтөлбөрт хамрагдах талаар уран бүтээлчдэд танилцуулсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр уран бүтээлчдийн зүгээс кино шүүмж бичих стратеги, Монгол киноны ямар онцлог олон улсын уран бүтээлчдийн сонирхлыг татдаг тухай болон кино шүүмж бичихэд шаардлагатай үгийн сонголт зэрэг асуултуудын хүрээнд хэлэлцэв.
“Кино шүүмж бичих нь” сургалт, хэлэлцүүлэгт идэвхтэй хамрагдсан салбарын уран бүтээлчиддээ талархал илэрхийлье.