Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн “Кино Зураглаач, Гэрэлтүүлэгч, Зураач, Нүүр хувиргагч” нарын уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн “Кино Зураглаач, Гэрэлтүүлэгч, Зураач, Нүүр хувиргагч” нарын уулзалт амжилттай болж өндөрлөлөө
Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн “Кино Зураглаач, Гэрэлтүүлэгч, Зураач, Нүүр хувиргагч” нарын уулзалт амжилттай болж өндөрлөлөө
Соёлын Яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй Кино урлагийн салбарын 2023 оны “Кино зураглаач, гэрэлтүүлэгч, зураач, нүүр хувиргагч, тайзны зураач, хувцасны зураач” нарын уулзалт өнөөдөр /3 сарын 3/ амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү уулзалтад Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг, Б.Пүрэвдорж, Г.Энхбаяр, Н.Уранчимэг, Б.Түмэн-Өлзий нар оролцсон төдийгүй салбарын уран бүтээлчдэдээ Кино урлагийг дэмжих тухай хууль, хуулийг даган албажсан журмын танилцуулга болон Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны ажиллах журам, чиг үүргийн талаар танилцуулав.
Мөн уулзалтын үеэр уран бүтээлчдийг олон улсын кино уран бүтээлчидтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, кино зураглаач нарыг мэргэжлийн үнэмлэхтэй болгох, хүний нөөцийн тогтолцоог бий болгох, залуу уран бүтээлчдийг олон улсын уран бүтээлчдээс туршлага судлуулах гэх зэрэг саналыг дэвшүүлсэн ба тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн Кино урлагийг дэмжих тухай хууль, журмын хүрээнд дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Энэхүү уулзалтад Кино зураглаачдын холбоо, Монголын нүүр хувиргагчдын холбоо, Монголын Шинжлэх Ухаан танин мэдэхүй, байгаль орчны кино нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Тэргүүн Д.Сумхүү, нүүр хувиргагч Д.Дагиймаа гэх мэт салбарын туршлагатай уран бүтээлчид идэвхтэй оролцсон ба салбарын цаашдын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийлье.