КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ БНХАУ-Д МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Соёлын яамны харьяа Кино Урлагийн Зөвлөл нь кино урлагийн мэргэжилтэн бэлтгэх ажлын хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын Соёлын элчин сайд Ли жи-тэй уулзалт хийлээ. Энэхүү уулзалт нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн:
• 5.1.1-д Уран бүтээлчийн хөгжлийг дэмжих, дотоод, гадаадад сургах, мэргэшүүлэх;
• 6.1.1-д Кино урлагийг дэмжих, хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх;
• 9.16.8-д Залуу уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө батлах зэрэг тус тус заалтыг үндэслэн хэрэгжүүлэх зорилготой юм.
Тус уулзалтаар Монгол улсаас БНХАУ-д шинээр кино урлагийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, шинээр бэлтгэх, элсүүлэх асуудлийг хэлэлцэж хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтад Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Г.Энхбаяр нар оролцлоо.