“КИНО ТҮГЭЭЛТ, МАРКЕТИНГ, САНХҮҮЖИЛТ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“КИНО ТҮГЭЭЛТ, МАРКЕТИНГ, САНХҮҮЖИЛТ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлөөс 2023 онд салбарын уран бүтээлчдэд зориулан цахим болон танхимаар богино, дунд хугацааны сургалтуудыг зохион байгуулахаар ажиллаж байгаа билээ.
Өнөөдөр 07 дугаар сарын 05-ны өдөр “КИНО ТҮГЭЭЛТ, МАРКЕТИНГ, САНХҮҮЖИЛТ” сургалт, хэлэлцүүлгийг Монголын Үндэсний Музейд амжилттай зохион байгууллаа. Сургалтын модератораар Кино урлагийн зөвлөлийн гишүүн Г.Энхбаяр, Панелистаар Ч.Хоролдорж /Найруулагч, продюсер/, Н.Цогтбаяр /The Filmbridge-Founder,CEO, Mongol Fims Distribution-Founder,CEO/ нар оролцов.
“Кино Түгээлт, Маркетинг, Санхүүжилт” сургалтын хүрээнд олон улсад хэрхэн кино түгээх болон эргэн төлөгдөх санхүүжилт, эргэн төлөгдөхгүй санхүүжилт сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлэг явагдсан юм. Тус сургалт, хэлэлцүүлэгт нийт 80 гаруй салбарын уран бүтээлчид бүртгүүлснээс 40 уран бүтээлч хамрагдлаа.
“КИНО ТҮГЭЭЛТ, МАРКЕТИНГ, САНХҮҮЖИЛТ” сургалт, хэлэлцүүлэгт оролцсон салбарын уран бүтээлчид та бүхэнд талархал илэрхийлье.