КИНОНЫ ДУУ АВИА, ХӨГЖМИЙН НАЙРУУЛАГЧ НАРЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 КИНОНЫ ДУУ АВИА, ХӨГЖМИЙН НАЙРУУЛАГЧ НАРЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 КИНОНЫ ДУУ АВИА, ХӨГЖМИЙН НАЙРУУЛАГЧ НАРЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол улсын Соёл, cпорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн Кино урлагийг дэмжих сангийн 2023 оны I дүгээр ээлжийн сонгон шалгаруулалтаар шалгарсан Кино урлагийн уран бүтээлч ажилтныг хөгжүүлэх сургалтын төсөл болох КИНОНЫ ДУУ АВИА, ХӨГЖМИЙН НАЙРУУЛАГЧ НАРЫГ МЭРГЭШҮҮЛЭХ, ЧАДВАРЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ хоёр дах өдрөө үргэлжилж байна.

Тус сургалт нь Киноны дуу авиа, хөгжмийн найруулагч нарыг мэргэшүүлэх, чадварыг бэхжүүлэх сургалтаар дамжуулан кино урлагийн салбарт ажиллаж байгаа дуу, хөгжмийн найруулагчдыг мэргэшүүлэн хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжтэй харьцах, дадлага хийх боломжоор ханган сурган чадавхжуулах зорилготой юм.

Энэхүү сургалтыг ХБНГУ-ын Urbik Music-н мэргэжлийн инженерүүд болох Ян Урбикс, Макс Журиш, “B” продакшны Dolby Atmos гэрчилгээжсэн инженер Э.Дэлгэрдалай нар 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд удирдан явуулна.