Жил бүр уламжлан зохион байгуулагддаг Венецийн Олон Улсын кино наадамын 79 дэх удаагийн арга хэмжээ энэ оны 8-р сарын 30-аас 9-р сарын 10-ны өдрүүдэд Бүгд найрамдах Итали улсын Венец хотын Лидо аралд зохион байгуулагдах бөгөөд уг наадамд Монголын кино урлагийн зөвлөлийн ажлын алба нь чиг үүрэг үйл ажиллагаагаа дэлхий дахинд танилцуулах, Монголд кино бүтээх эрх зүйн орчин түүний давуу тал, буцаан олголт, урамшууллын хөтөлбөрийн талаар мэдээлэл түгээн, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор оролцох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн тус наадамд Франц улсын Аврора фильм, Монгол улсаас Гуру медиа компанийн продюсер Ц. Ариунаа, найруулагч П. Лхагвадулам нарын хамтарсан бүтээл болох “Есдүгээр сарын цас” кино “ORRIZONTI” орчин үеийн чиг хандлага, гоо зүйг илэрхийлсэн олон улсын шалгаруулалтын богино хэмжээний кино төрөлд уралдаант хэсэгт шалгарлаа. Кино наадмын үеэр тус бүтээл нь үзэгчдийн хүртээл болох ба кино урлагийн зөвлөлийн ажлын албанаас найруулагч П. Лхагвадуламыг тус кино наадамд оролцоход дэмжиж ажиллаж байна.
Эх сурвалж: https://www.labiennale.org/en/cinema/2022/orizzonti/snow-september