ДАРХАН-УУЛ АЙМАГ КИНОНД ЭЭЛТЭЙ ХОТ БОЛНО

ДАРХАН-УУЛ АЙМАГ КИНОНД ЭЭЛТЭЙ ХОТ БОЛНО
ДАРХАН-УУЛ АЙМАГ КИНОНД ЭЭЛТЭЙ ХОТ БОЛНО
Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого-ын хүрээнд Нээлттэй Дархан хөтөлбөрийг аймгийн Иргэдийн хурлаар батлуулан боловсруулсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 5,3,3т Нээлттэй хот уриалга дэвшүүлж кино урлагийн чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжиж хамтран ажиллах гэж тусгасан.
Үүний дагуу Дархан хотод кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг бий болгох, дотоодын болон гадаадын кино бүтээгчдэд кино зураг авалт хийх таатай орчин болгон хөгжүүлэх зэрэг холбогдох асуудлын хүрээнд Соёлын яам болон Монголын кино урлагийн зөвлөлийн ажлын алба Дархан-уул аймагт ажиллаж, аймгийн удирдлага, кино салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалтаар “Кинонд ээлтэй Дархан” болох зорилтын хүрээнд Олон улсын кино уран бүтээлчдийг Дархан хот руу илгээхэд манай аймгийн давуу тал боломжит нөхцөлүүдийн талаар хэлэлцэж, манай аймагтай цаашид кино урлагийг хөгжүүлэхэд бүхий л талаар хамтарч дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ. Соёлын сэргэлтийн нээлт Дархан хотод 6 дугаар сарын 12-ний өдөр болно энэ үеэр “Кинонд ээлтэй Дархан” хөтөлбөрийг танилцуулж батлах юм.
Соёл урлагийн газар, кино салбарын төлөөллүүд
-Дархан хотод кино үйлдвэрлэлийн зураг авалтын павильон байгуулах газар болон дэд бүтцийн асуудлыг Дарханы удирдлагуудын зүгээс шийдэж өгөх, бүтээн байгуулалтад зориулсан зардлыг кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх
-Дархан хотод түүхэн болон бүх цаг үеийн кино зураг авахад тохиромжтой объект, барилга байшингийн өнгө төрхийг хадгалах үүднээс тэдгээр газруудыг соёлын өвийн чиглэлээр хадгалан үлдээхэд анхаарах,
-Дархан-Уул аймагт кино урлагийн салбар зөвлөл байгуулах,
-Дархан кино фестиваль зохион байгуулах,
-Киноны хүний нөөцийг бэлтгэх сургалт, хувцас техник хэрэгслийн сан бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийх талаар санал хэлэлцлээ.