Олон улсын кино наадам

Кино наадам
FICCI Картахена кино наадам
  • Байгуулагдсан
    Картахенагийн олон улсын кино наадам (FICCI) нь Латин Америкт энэ төрлөөр хамгийн удаан зохиогдож буй арга хэмжээ юм. Тус наадам нь Латин Америкийн кинонд төвлөрсөн хэвээр ч дэлхийн кино урлагийн шинэ чиг хандлагыг ч мөн толилуулдаг. Харин “100% Колумб” хэсэг нь Колумбод бүтээгдсэн хамгийн сүүлийн үеийн кинонуудаас сонгон шалгаруулах бөгөөд тэдгээрийн ихэнх нь үндэсний болон олон улсын нээлт байдаг.
  • Улс
    Колумб
  • Хөтөлбөрүүд
    • Албан ёсны уралдаант хэсэг (Ибероамерик киноны хувьд), Албан ёсны уралдаант хэсэг (Ибероамерик баримтат киноны хувьд), Албан ёсны уралдаан (Ибероамерик богино хэмжээний киноны хувьд), "100% Колумб" хэсэг; Эрдэнэс (Дэлхийн шилдэг кинонууд); Гала (Олон улсын хэсэг); Хүндэтгэл; Ретроспектив; Шинэ зохиогчид; Зэрэгцээ хөтөлбөрүүд.
  • Хаяг
    • Centro, Calle San Juan de Dios OFC: Baluarte San Francisco Javier, 130001

Картахенагийн олон улсын кино наадам (FICCI) нь Латин Америкт энэ төрлөөр хамгийн удаан зохиогдож буй арга хэмжээ юм. Тус наадам нь Латин Америкийн кинонд төвлөрсөн хэвээр ч дэлхийн кино урлагийн шинэ чиг хандлагыг ч мөн толилуулдаг. Харин “100% Колумб” хэсэг нь Колумбод бүтээгдсэн хамгийн сүүлийн үеийн кинонуудаас сонгон шалгаруулах бөгөөд тэдгээрийн ихэнх нь үндэсний болон олон улсын нээлт байдаг.

Кино наадам
Бусаны олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1996
  • Улс
    Өмнөд Солонгос
  • Хөтөлбөрүүд
    • Гала үзвэр, Азийн кино урлагийн цонх, Шинэ урсгал, Урагшаа, Дэлхийн кино, Өнөө үеийн солонгос кино, Солонгос киноны ретроспектив, Өргөн өнцөг, Нээлттэй кино урлаг, тусгай хөтөлбөрүүд, Шөнө дундын тэмүүлэл
  • Хаяг
    • Бусан оффис 3rd Floor, BIFF HILL, Busan Cinema Center, 120, Suyeonggangbyeon-daero, Haeundae-gu, Busan 48058, Korea, Сөүл оффис (болон хүргэлтийн хаяг) #1601, GARDEN TOWER, 84, Yulgok-ro, Jongno-gu, Seoul 03131, Korea

Өмнөд Солонгосын Бусан хотын Хаеундэ-гуд жил бүр зохиогддог тус кино наадам нь Азийн хамгийн чухал кино наадмын нэг билээ. BIFF-ийн гол зорилго нь шинэ кинонууд болон анхны бүтээлээ хийсэн найруулагчид, ялангуяа Азийн орнуудын найруулагчдыг Ази болон дэлхийд таниулах явдал юм. Өөр нэг анхаарал татахуйц онцлог нь тус наадам залуусын анхаарлыг татдаг олон үзэгч, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, сурталчлахад хүчин чармайлт гаргадгаараа залууст таалагддаг т оршино.

Кино наадам
Брюсселийн олон улсын фантастик кино наадам
  • Байгуулагдсан
    1983
  • Улс
    Бельги
  • Хаяг
    • Peymey Diffusion asbl. Rue de la Comtesse de Flandre 8 B-1020 Brussels, Belgium

Брюсселийн олон улсын фантастик кино наадам (BIFFF) нь 1983 онд аймшгийн, триллер, шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудыг толилуулах зорилготойгоор байгуулагджээ. Анх Анни Боззо, Жижи Этьен, Фредди Боззо, Жорж Делмот, Гай Делмот нар зохион байгуулж байсан бол одоо бүрэн хэмжээний болон богино хэмжээний кинонд олгодог шагнал  бүхий наадам болон олон улсын биеийн зургийн уралдааныг мөн зохион байгуулдаг.

Кино наадам
Антальягийн олон улсын Алтан жүрж кино наадам
  • Байгуулагдсан
    1963
  • Улс
    Турк
  • Хөтөлбөрүүд
    • Олон улсын уралдаант хэсэг, Үндэсний уралдаант хэсэг, Үндэсний богино хэмжээний киноны уралдаант хэсэг, уралдаант бус хэсэг.
  • Хаяг
    • Antalya Kültür ve Sanat Vakfı Sakıp Sabancı Bulvarı Atatürk Kültür Parkı İçi 07070 Antalya / TURKIYE

Антальягийн Алтан жүрж кино наадам нь Туркийн хамгийн чухал үндэсний кино наадам юм. Наадамд Ази, Европ, Ойрх Дорнодын уран сайхны кинонуудыг сонгон шалгаруулдаг аж. 2009 оноос хойш Антальягийн соёлын төвд (Antalya Kültür Merkezi, AKM) намрын саруудад болдог уг арга хэмжээг зөвхөн Антальягийн соёл урлагийн сан (Antalya Kültür Sanat Vakfı, AKSAV) зохион байгуулсаар ирсэн байна.

Кино наадам
Варшавын олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1985
  • Улс
    Польш
  • Хөтөлбөрүүд
    • Олон улсын уралдаант хэсэг, 1-2 дугаар уралдаант хэсэг, Чөлөөт сэтгэлгээ уралдаан, Баримтат киноны уралдаан, Богино хэмжээний киноны уралдаан, Тусгай үзвэр; Польшийн сонгодог бүтээлүүд; Нээлтүүд - орчин үеийн ертөнцийн алсын хараа; Гэр бүлийн кино өдрүүд – хүүхдүүд болон эцэг эхчүүдэд зориулсан кинонууд; Польшийн богино хэмжээний киноны Панорама.
  • Хаяг
    • Warsaw Film Festival, P.O. Box 816, PL-00-950 Warszawa 1, Poland Office (couriers') address: Warsaw Film Festival, Lwowska 11/11, 00-660 Warsaw, Poland

Уг кино наадмыг (WFF) Польш улсын Варшав хотноо Варшавын кино сангаас зохион байгуулдаг. Наадмын зорилго нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг кинонуудыг Польш болон олон улсын үзэгчдэд толилуулж, өөр улс оронд амьдардаг, өөр соёлын гарал үүсэлтэй хүмүүсийн хоорондын харилцаа холбоо, ойлголцлыг илүү сайжруулан  дэмжих явдал юм.

Кино наадам
Венецийн кино наадам
  • Байгуулагдсан
    1932
  • Улс
    Итали
  • Хөтөлбөрүүд
    • Уралдаант
    • Уралдаант бус
    • Orizzonti
    • Венецийн кино наадмын сонгодгууд
    • Sconfini
    • Венецийн өдрүүд
    • Шүүмжлэгчдийн долоо хоног
  • Хаяг
    • MOSTRA INTERNAZIONALE D’ARTE CINEMATOGRAFICA, Ca’ Giustinian - San Marco 1364/a, 30124 Venezia, Italia

Наадмын зорилго нь олон улсын кино урлагийг урлаг, зугаа цэнгэл, үйлдвэрлэл гэх мэт бүх хэлбэрээр нь эрх чөлөөтэйгөөр, харилцан ярилцах байдлаар сурталчлах юм. Тус наадам нь кино урлагийн түүхийг олон нийтэд таниулахад хувь нэмрээ оруулахад анхаарч, хөтөлбөртөө кино урлагийн томоохон зүтгэлтнүүдийн дурсгалыг хүндэтгэх үзвэрүүд болон ретроспективуудыг багтаадаг ажээ. 

Кино наадам
Токиогийн олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1985
  • Улс
    Япон
  • Хөтөлбөрүүд
    • Уралдаант хэсэг, Залуучууд, TIFF цуврал, Азийн ирээдүй, Гала сонголт, Дэлхийн фокус, Японы кино урлагийн өнөө үе.
  • Хаяг
    • Tokyo International Film Festival: Competition Section, 15F Togeki Bldg., 4-1-1, Tsukiji, Chuo-ku, Tokyo 104-0045 JAPAN

Уг наадам нь Шанхайн олон улсын кино наадмын зэрэгцээ Азийн өрсөлдөх чадвартай хамгийн том кино наадмын нэг бөгөөд FIAPF-аас итгэмжлэгдсэн цорын ганц япон кино наадам юм. TIFF нь байгуулагдсан цагаасаа хойш Японы кино урлаг, соёлын салбарт чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.

Кино наадам
Таллин “Хар шөнө” кино наадам
  • Байгуулагдсан
    1997
  • Улс
    Эстони
  • Хөтөлбөрүүд
    • Олон улсын уралдаант хэсэг, Триденс анхны бүтээл уралдаант хэсэг, уралдаант бус хэсгийн хөтөлбөрүүд
  • Хаяг
    • Black Nights Film Festival, Telliskivi 60a, 3rd floor, 10412 Tallinn, Estoni

Хар шөнө кино наадам нь 1000 гаруй зочин, салбарын төлөөлөгчийг хүлээн авдаг бөгөөд Хойд Европ дахь хамгийн том кино наадам болж, бүс нутгийн салбарын хамгийн олон хүн хамарсан платформуудын нэг болон өргөжиж байна. Тус наадам нь 250 орчим уран сайхны, 300 гаруй богино хэмжээний болон хүүхэлдэйн кино үзүүлдэг бөгөөд жил бүр 80 мянган хүнд хүрдэг.

Кино наадам
Шанхайн олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1993
  • Улс
    Хятад
  • Хөтөлбөрүүд
    • Уралдаант хэсэг, SIFF Mart: Кино зах, Хятад киноны питч ба худалдаа (CFPC) болон Хамтарсан кино питч ба худалдаа (Co-FPC); SIFFORUM: Захирлын лекц, үндсэн семинар, дугуй ширээний ярилцлага, мастер класс; Олон улсын киноны панорама: албан ёсны шалгаруулга, мастеруудад хүндэтгэл, хятадын үзэмж, глобал тосгон, спектрум.
  • Хаяг
    • Shanghai International Film Festival, 20th Floor, 211 Kang Ding Road, Shanghai 200041, China

Уг наадам нь Зүүн Азийн хамгийн том кино наадмын нэгд тооцогддог. Шанхайн олон улсын кино наадам зохиогдож эхэлснээсээ хойш Хятадын А зэрэглэлийн цорын ганц олон улсын кино наадам болон өргөжжээ. SIFF-ийг Шанхай хотын Соёл, радио, кино, телевизийн удирдлага болон Шанхай хотын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, энтертайнмент групп хамтран зохион байгуулдаг.