Хөгжмийн зохиолМУ Филармони-“Симфони найрал хөгжим”

Урын сан:

  • Дэлхийн сонгодог хөгжмийн үе үеийн чиглэл урсгалуудын гол төлөөлөгчид, Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын дан болон симфони бүтээл, дууны уран бүтээлүүдээр урын сангаа баяжуулан хөгжимдсөөр байна.
  • Радио телевизийн алтан фондын бичлэгүүд, Монгол кино нэгтгэлийн баримтат болон уран сайхны киноны бүх хөгжим тус найрал хөгжмийн урын сангийн чухал нэгэн хэсэг билээ.
  • Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын “Халуун элгэн нутаг”, Beethoven symphony No.9, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Н.Бүтэнбаярын “Сонгодог симфони хөгжмийн дээжис”, “Монгол Улсын Филармони”, “Гэгээн эгшиглэн нэгэн жаранд” баримтат кино зэрэг хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн цомгуудын хөгжмийн бичлэгт оролцож хэвлүүлсэн болно.

Олон улсын хамтын ажиллагааны туршлага:

  • 1963 онд симфони найрал хөгжим анх удаа хилийн чанадад гарч, Бээжин, Шанхай хотод тоглолт хийж байлаа. Түүнээс хойш дэлхийн олон хотод тоглож байна.

Үндсэн ажилтан, уран бүтээлч:

  • Симфони найрал хөгжмийн удирдаач:
    • Д.Нямдаш
    • Б.Батбаатар
    • Б.Анар
  • Дээд мэргэжлийн 80 гаруй хөгжимчний бүрэлдэхүүн
  • Өрнийн хөгжмийн зэмсгүүд