Бэлтгэдэг мэргэжлүүд
Бакалавр:
- Радио телевизийн сэтгүүлч, хөтлөгч, нэвтрүүлэгч
- Кино телевизийн зураглаач
- Радио, телевиз, киноны найруулагч
- График дизайнер
- Медиа анимэйшн
- Дууны инженер (дууны найруулагч)
- Радио, телевизийн инженер (студийн инженер)
Магистр:
- Медиа үйлдвэрлэл (Медиа анимейшн, радио телевизийн техник, технологи, дуун дизайн, зураг авалт)
- Найруулах урлаг (Радио, телевиз)
- Урлаг судлал (адио, телевиз)
- Сэтгүүл зүй
Оюутан солилцоо, олон улсын харилцаа
- 2013-2014 оны хичээлийн жилд Польш улсаас, 2014-2015 оны хичээлийн жилд Турк улсаас нарийн мэргэжлийн багш урин авчирч сургалт явууллаа.
- 2014-2015 оны хичээлийн жилд Шанхайн театрын академитай хамтран дууны найруулгын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, кино найруулагчийн ангийн оюутнууд хамтарсан дадлага хийх явцдаа богино хэмнээний 6 кино бүтээсэн билээ.
- 2013-2014 оны хичээлийн жилээс Дортмундын их сургуультай хамтран ажиллаж сургалт семинар зохион байгуулахаас гадна оюутан солилцон суралцуулах талаар гэрээ байгуулахаар ажиллаж байна.
- 2014-2015 оны хичээлийн жилд Солонгос улсын KNUA их сургуультай хамтран сургалт зохион байгуулав.
- Мөн 2007 оноо хойш Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран ажиллаж мэргэжилтэн багш урин ажиллуулж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд нэг тэрбум орчин төгрөгийн үнэтэй телевизийн студи тус сургуульд байгуулж өгсөн .