Мэргэжлийн байгууллагуудМонголын кино институт

Жигжидсүрэн Монголын кино институт НҮТББ нь Алтан Өргөө олон улсын кино наадмыг зохион байгуулагч юм.

Монголын кино институт нь Монголын кино уран бүтээлчдийн чадавхийг хөгжүүлэх, үзэгчдийн кино урлагийн боловсролыг дээшлүүлэх, Монголын болон олон улсын үнэ цэнэтэй кино бүтээлүүдийг таниулах, Монгол улс дахь кино шүүмжлэлийг хөгжүүлж, кино урлагтай холбоотой томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, Монголын кино уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, Монголын кино урлагийн уламжлал болон шинэ үеийн кинонуудыг дэлхийн тавцанд таниулахад өөрсдийн хувь нэмрээ оруулахад оршино.

Монголын кино институт нь олон улсын болон дотоодын олон байгууллагатай хамтран Алтан Өргөө кино наадмыг зохиодог ба үүний хажуугаар сургалтууд зохион байгуулдаг. Үүнээс гадна Америкийн элчин сайдын яамтай хамтран Америкийн кино үзвэр 2019-2022 болон Шведийн элчин сайдын яамтай хамтран Шведийн кино өдрүүд 2019-г зохион байгуулж байв.

Олон улсын хамтын ажиллагааны туршлага: