Монгол улсын филармонийн “Морин хуурын чуулга”
Урын сан:
- Морин хуурын чуулгын дуурьсгал, эгшиглэгээ нь дорно өрнийн болон орчин цагийн шинэ хөгжмийн бүтээлүүдийг хөгжимдөхөд тохиромжтой бөгөөд дуунаас дуурь, бие биелэгээнээс бүжгийн жүжиг, уламжлалт морин хуурын татлагаас гоцлол, сонат, концерт, симфоннета зэрэг том хэмжээний бүтээлүүд
- Тайз дэлгэцийн болон баримтат, уран сайхны кино, теле кино, жүжгийн хөгжмийн бүтээлийн урын сантай.
- Морин хуурын чуулга нь “Best-1.2”, “Playing Love-1, 2”, Ардын дууны “Торгоны хээ”, Улсын филармонийн “Монгол Улсын филармони” цомог, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн 30 гаруй цомгийн хөгжмийг бичүүлж хэвлүүлсэн болно.
Олон улсын хамтын ажиллагааны туршлага:
- АНУ Нью-Йоркийн “Карнеги Холл” НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-ийн танхим, Австрийн Вена хотын филармони, ОХУ-ын “Musicverien”, Швейцарын НҮБ-ын танхим, ХБНГУ-ын Берлиний филармони, ОХУ-ын Москва хотын “Их театр”, БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний их театр, Японы Suntory Hall, Across Orchard Hall, Osaka Symphony Hall, Sapporro Symphony Hall, Yokohama Cultural Center, БНСУ-ын Үндэсний театр, Тайваны Чин ка Шигийн Memorial Hall, Итали, Канад, Турк, Хонг Конгийн Hong Kong city hall, Sha Tin town city hall, БНСАУ зэрэг дэлхийн 20 улсад нийт 84 удаа 250 гаруй хотод 650 гаруй тоглолтыг хийсэн болно.
Үндсэн ажилтан, уран бүтээлч:
- Чуулгын удирдаач: Д.Түвшинсайхан (СТА)
- Үндэсний уламжлалт (морин хуур, ёочин, ятга, их хуур), өрнийн сонгодог (төгөлдөр хуур, флейт, дунд хуур, цохивор) хөгжмийн зэмсгүүд
- “Чөлүгэн” морин хуурын дөрвөл
- “Хулан” хамтлаг
- Ятгын дөрвөл
- “Арга билэг” этно жазз хамтлаг
- Мэргэжлийн дээд боловсролтой (бакалавр, магистр) 30 гаруй уран бүтээлч