Хөгжмийн зохиолМУ Филармони-Төрийн Шагналт “Баян Монгол” Чуулга

Туурвисан уран бүтээлүүд:

  • Монгол ардын дууны найруулга, хөгжмийн зохиолчдын дуу, хөгжмийн бүтээл, уран сайхны болон баримтат кино, телевиз, радио, жүжиг, мюзикл, хүүхдийн дуу, Оросын жазз хөгжмийн бүтээлүүдээс хөгжимдөхийн зэрэгцээ дэлхийн жазз хөгжмийн сонгодог үеүдээс эхлээд орчин цагийн жазз хөгжмийн бүхий л урсгал хэлбэр
  • “Баян Монгол” чуулга нь “Баян Монгол & Соёл-Эрдэнэ” пянз, “Баян Монгол” пянз, “Баян Монгол-40” хос цомог, “Баян Монгол” чуулга цомог, “Баян Монгол” пянз, “Монгол Улсын Филармони” цомог мөн хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн цомгуудын хөгжмийг бичүүлж хэвлүүлсэн болно.

Олон улсын хамтын ажиллагааны туршлага:

  • ОХУ-ын жазз хөгжмийн зохиолч, удирдаач В.Смагин, Куба улсын удирдаач Эдди Гайтан, Раймондо Калисдо, Рей Монтёсинос, Ремберс, Болгар улсын удирдаач Крилл Экиномов зэрэг зочин удирдаач уригдан ажиллаж байлаа.
  • Тус найрал хөгжим нь Куба, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Унгар, Румын, Чех, Польш, Узбек, БНАСАУ зэрэг улсад айлчлан тоглолт хийж байв.

Үндсэн ажилтан, уран бүтээлч:

  • “Баян Монгол” чуулгын удирдаач С.Саруул-Од (СТА)
  • Жазз хөгжмийн хамгийн том биг бэнд оркестрын стандартаар буюу саксафони хөгжмийн хэсэг, тромбон хөгжмийн хэсэг, труба хөгжмийн хэсэг, ритм хэмнэлийн хэсэг гэсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж байна.