Гуру Медиа компани нь баримтат болон бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээх улмаар Монголын кино урлагийг дэлхийд таниулан сурталчлах зорилгоор 2006 онд байгуулагдсан. Уг компаний бүтээсэн “Хүсэл шунал”, “Алсын удирдлага” болон “Хэвтрийн Хүн” бүтээлүүд олон улсад өндрөөр үнэлэгдэн Ази, Еворп, Америк, Австрали тивийн 40 гаруй ОУКН-уудад амжилттай оролцож, Бусаны ОУКН-ын “Шинэ Урсгал”, Тайваны ОУБКН-ын “Азийн Хараа”
Гран-При шагналуудыг хүртэж байсан бөгөөд 2017 оны Каннын олон улсын кино наадмын Le Atelier хэсэгт сонгогдон оролцож байв.
Гуру Медиа компани нь 2006 онд найруулагч П.Бросенс, Ж.Вүүдвоорт нарын бүтээсэн “Хадаг”, 2007-2008 онд Францын найруулагч Томас Балмесын “Нялхас”, 2018 онд Францын найруулагч Фабиен Бертау-гийн “Ер бусын ертөнц” зэрэг олон улсад өндрөөр үнэлэгдсэн томоохон хэмжээний бүтээлүүд дээр Монголын талын хамтрагчаар ажиллажээ. Бид Монголын залуу уран бүтээлчдийг байнга дэмжин ажиллаж ирсэн бөгөөд 2020 онд залуу найруулагч П. Лхагвадуламын “Шилүүс”, 2021 онд “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кинонуудыг амжилттай бүтээж, олон улсын нэр хүндтэй олон кино наадмуудад оролцсон юм. Гуру Медиа нь 2022 онд найруулагч П. Лхагвадуламын “Зэ” бүрэн хэмжээний уран сайхны киног Францын Аврора филмз компанитай, Австралийн авьяаслаг залуу найруулагч
Габриэл Брэнди-гийн “Wolves Always Come at Night” баримтат уран сайхны киног Германы Хромосом филмз компанитай хамтран бүтээхээр бэлтгэл ажлаа хийж байгаа бөгөөд найруулагч С.Бямбын “Карантин” бүрэн хэмжээний уран сайхны кино мөн “Тэмдэгтэн” телевизийн сериалын хөгжүүлэлт дээр ажиллаж байна.
Туурвисан бүтээлүүд:
- 2022 Станц Бүрэн хэмжээний уран сайхны кино. Найруулагч С.Бямба
- Хөгжүүлэлт Бэлтгэл үе
- 2023 Сэр сэр салхи. Бүрэн хэмжээний уран сайхны кино. Найруулагч П. Лхагвадулам
- Продюсер
- Torino Film Lab 2019, Torino Production Lab 2021
- CNC Special Mention Award at Torino Film Lab 2019
- Open Door Hub, Locarno IFF 2020 & Production grant award
- Hubert Bals Fund Development Grant 2020
- CNC International Co-Production Grant 2021
- 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал 2023
- 2022 Wolves Always Come at Night. Бүрэн хэмжээний баримтат уран сайхны кино.
- Найруулагч Габриэл Брэнди
- Ко-Продюсер
- Screen Australia Development Grant 2021
- Бэлтгэл үе
- 2022 Есдүгээр сарын цас. Богино хэмжээний кино уран сайхны кино.
- Найруулагч П. Лхагвадулам
- Ко-Продюсер
- 2020 Хэвтрийн Хүн. Бүрэн хэмжээний уран сайхны кино. Найруулагч С. Бямба
- Продюсер
- Каннын ОУКН-ын L’Atelier хэсэгт албан ёсоор сонгогдсон, 2017
- Софигийн ОУКН-ын “Sofia Meeting” хэсэгт албан ёсоор сонгогдсон, 2017
- Францын Moulin D’Ande кино зохиолын тэтэглэг
- “Black Nights” Таллины ОУКН-ын уралдаант хэсэг, 2020
- “3 Continents” Нантын ОУКН-ын уралдаант хэсэг, 2020
- Софигийн ОУКН-ын уралдаант хэсэг, 2021
- “Зеркало” Тарковскийн нэрэмжит ОУКН-ын уралдаант хэсэг, 2021
- Улаанбаатар, Барселона-гийн ОУКН-ууд
- 2020 Шилүүс. Богино хэмжээний кино уран сайхны кино.
- Найруулагч П. Лхагвадулам
- Ко-Продюсер
- Канны Богино киноны уралдаант хэсэг, 2020
- BFI Лондонгийн Кино Наадам. Богино киноны уралдаант хэсэг, 2020
- Бусаны ОУКН 2020, Азийн шилдэг богино кино -“Sonje” шагнал
- Сандансын ОУКН 2021, Богино киноны уралдаант хэсэг
- Олон Улсын нэр хүндтэй 15 гаруй наадмуудад сонгогдсон.
- 2018 Ер бусын ертөнц. Бүрэн хэмжээний уран сайхны кино. Франц-Бельги
- Найруулагч Фабиен Бертау
- Монголын талын гүйцэтгэх продюсер
- Венецийн ОУКН, 2019
- Лайн Продюсер
- 2017 Ой санамжийн тоглоомууд. Бүрэн хэмжээний баримтат кино.
- Герман-Америк-Швед. Найруулагч Жанет Тобиас & Клаус Вехлиш
Монгол талын продакшн менежер
- Герман-Америк-Швед. Найруулагч Жанет Тобиас & Клаус Вехлиш
- 2016 Торгоны замын хүүхдүүд. Баримтат. Дани. Найруулагч Иенс Педерсон
- Монгол талын продакшн менежер
- 2013 Алсын Удирдлага. Бүрэн хэмжээний уран сайхны кино. Монгол – Герман
- Найруулагч С. Бямба
- Продюсер
- Роттердамын ОУКН-ын дэргэдэх Хуберт Балс Сангийн тэтэглэг
- Берлины ОУКН-ын дэргэдэх Дэлхийн Кино Сангийн тэтгэлэг
- Нидерландын Вант Улсын Хаанхүү Клаусын нэрэмжит тусгай шагнал
- Бусаны ОУКН ын “Шинэ Урсгал” тэргүүн шагнал
- Бухарестын "Anonymous" ОУКН ын "Шилдэг уран сайхны кино" шагнал
- 20 гаруй ОУКН-уудад амжилттай оролцсон.
- 2010 Хүсэл Шунал. Бүрэн хэмжээний баримтат кино. Найруулагч С. Бямба
- Азийн Баримтат Киноны Сүлжээ, Visions Sud Est Сан
- Гётебургын ОУКН-ын тэтгэлэг
- Тайваны ОУКН-ын “Asia Vision” Гран-При шагнал
- Монтеррейгийн ОУКН-ын Шилдэг Баримтат Киноны Шагнал, Meксик
- “Азиатика” Ромын Ази Киноны ОУКН-ын Шилдэг Баримтат Киноны Шагнал
- ”Гоо Марал” – 2010, Шилдэг киноны бүтээл
- 15 гаруй ОУКН-уудад амжилттай оролцсон.
- 2006 – 2007 Нялх Үрс Бүрэн хэмжээний уран сайхны кино. Найруулагч Томас Балмес, Франц
- Лайн – Продюсер
- 2005 – 2006 Хадаг, Бүрэн хэмжээний уран сайхны кино. Найруулагч Peter Brosens, Jessica Woodworth нар. Бельги – Герман – Нидерланд
- Венецийн кино наадмын Ирээдүйн арслан шагналын эзэн – 2006 он
Лайн – Продюсер
- Венецийн кино наадмын Ирээдүйн арслан шагналын эзэн – 2006 он
Үндсэн ажилтан, уран бүтээлч:
- Цэрэнпилийн Ариунаа (продюсер)
- Сахъяагийн Бямба (найруулагч, продюсер)