Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Үндэсний дуурь балетыг шинээр бүтээх, гадаадын сонгодог дуурь, балетаас сонголт хийж, өөрийн тайзнаа боловсруулан тавих
- Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, монгол үндэстний авьяас оюуны чадлыг дэлхийд харуулсан бүх талаараа төгс, брэнд бүтээгдэхүүн туурвих
Туурвисан уран бүтээлүүд, урын сан:
- Монголын хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав, Л.Мөрдорж, А.Боролдой Э.Чойдог, Д,Жанчив, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Ж.Мэнд-Амар, З.Хангал, Б.Шарав, А.Батдэлгэр, Г.Пүрэвдорж нарын бичсэн үндэсний 22 дуурь, 16 балеттай болсноос гадна П.И.Чайковский, Дж.Пуччини, Дж.Верди, Дж.Россини, Л.Минкус, Ж.Бизе, В.А.Моцарт зэрэг дэлхийн хөгжмийн зохиолчдын дуурь балетийн шилдэг 60 орчим, нийт 100 гаруй уран бүтээлээр урын сангаа баяжуулан ажиллаж байна.
Олон улсын хамтын ажиллагааны туршлага:
- Байгуулагдсан цагаас хойш ОХУ, БНСУ, ХБНГУ, Америк, Япон, Австрали, зэрэг улстай хамтран ажиллалаа. 2018 онд манай театрын тайзнаа Олон улсын балетын наадам анх удаа зохион байгуулагдаж байв.
Үндсэн ажилтан, уран бүтээлч:
- Дуурь бүжгийн эрдмийн театрын “Симфони найрал хөгжим” анги нь 50 гаруй хөгжимчинтэй.