Мэргэжлийн байгууллагуудСУИС– Театрын Урлагийн Сургууль

Тэнхимүүд: 

  • Найруулах, жүжиглэх урлагийн тэнхим
  • Ярих урлаг, утга зохиол, урлаг судлалын тэнхим

Бэлтгэдэг мэргэжлүүд

Бакалавр:

  • Жүжиг, Киноны зохиолч
  • Урлаг судлаач
  • Утга зохиол судлаач
  • Театр, киноны жүжигчин
  • Хөгжимт драмын жүжигчин
  • Найруулагч

1990 онд СУИС байгуулагдахад тус тэнхим Театрын урлагийн факультет болж өргөжсөн. СУИС-ийн бүрэлдэхүүнд 2010-2012 онд Тайз, дэлгэцийн урлагийн сургууль, 2013 онд Театр, кино урлагийн сургууль, 2014 оноос Театрын урлагийн сургууль болж шинэ зохион байгуулалтуудыг хийж, жүжиглэх урлаг /кино, драмын жүжигчин, хөгжимт театрын жүжигчин/, найруулах урлаг /жүжгийн найруулагч/, урлаг судлал /театр, кино судлаач-шүүмжлэгч/, утга зохиол судлал /кино, жүжгийн зохиолч/, уран зураг /тайз, дэлгэцийн зураач/, театрын техник технологи зэрэг хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна.