Монгол улсын үндэсний урлагийн их театрын “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал”
Урын сан:
- Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын “Сүнжидмаа” дуулалт жүжиг, “Нарны домог” бүжгэн бүжиг
- Орчин цагийн хөгжмийн зохиолчдын ноён оргилууд болсон Э.Чойдог, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав, тэдний дараагийн үе болох З.Хангал, Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал нарын мэргэжлийн дан хөгжмийн бүтээлүүд
- Ёочинч Ж.Мэнд-Амар, морин хуурч Ц.Идэрбат, лимбэч М.Бадам, их хуурч Чойжилжав зэрэг хөгжимчдийн бүтээлүүд
- Хөгжмийн зохиолч морин хуурын дөрвөлийг санаачлагч морин хуурч Д.Цогтсайхан, гоцлол хөгжимчин морин хуурч, Ардын жүжигчин Ч.Батсайхан, залуу хөгжмийн зохиолч Д.Ариунболд, хөгжмийн зохиолч М.Бирваа нарын үндэсний найрал хөгжимд зориулсан бүтээл, гоцлол бүтээл
- Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат, Х.Алтангэрэл, Төрийн соёрхолт Б.Мөнхболдын дан хөгжмийн бүтээл, бүжгэн жүжиг
- “Монголын сайхан орон” (2004), “Их газар” (2004), “Монголын сайхан орон”-1 (2010), “Монголын сайхан орон”-2 (2011), “Монголын шилдэг хөгжмийн өвийн дээжис” CD (2011) болон “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал”-ын DVD (2012) хийж бүтээв.
Олон улсын хамтын ажиллагааны туршлага:
- Ази, Африк, Америк, Европ тивийн 50 гаруй улс оронд Монгол улсынхаа нүүр царайг толилуулж, монгол ардын уламжлалт урлагаа сурталчлан таниулсаар байна.
Үндсэн ажилтан, уран бүтээлч:
- Ерөнхий удирдаач: Н.Буянбаатар
- Туслах удирдаач: Э.Мөнхбаяр
- Үлээвэр хөгжмийн бүлэг: 15 хөгжимчин (лимбэ, жижиг лимбэ, их лимбэ, баялаг бишгүүр, ардын бишгүүр, их бишгүүр, эвэр бүрээ, цордон бүрээ, их бүрээ)
- Товшвор хөгжмийн бүлэг: 20 хөгжимчин (ёочин, шударга, ятга 13 утаст, баян ятга (солонгос, хятад 21, 25 утас), басс ятга, нумт ятга)
- Цохивор хөгжмийн бүлэг: 4 хөгжимчин (тимпани, жижиг бөмбөр, төрийн хэнгэрэг, кислофон, вибрафон, митлофон, дуу дарам, хөлтэй хэнгэрэг, аягат бөмбөр, хөлтэй цан, хавсардаг цан)
- Нумт хөгжмийн бүлэг: 32 хөгжичин (жижиг хуучир, дунд хуучир, морин хуур, дунд хуур, их хуур /B, E хөгт/)