Продакшн, студиМОНГОЛ КИНО НЭГТГЭЛ ТӨААТҮГ

Монгол кино үйлдвэр нь анх Сайд нарын зөвлөлийн 1935 оны 32 дугаар тогтоолоор Улсын кино зургийн хорооны дэргэдэх Кино үйлдвэрийн газар нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 85 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монгол улсын урлаг, соёлын ууган байгууллагуудын нэг билээ. Энэ хугацаанд 200 нэрийн уран сайхны кино, 1000 гаруй нэрийн баримтат кино, 638 нэрийн орчуулгын киног бүтээж, үзэгч түмний хүртээл болгожээ.

Улс орон зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн 1990-ээд оноос Монгол кино үйлдвэрт бүтэц, зохион байгуулалтыг долоон удаа өөрчилсөн бөгөөд тус байгууллагын үйл ажиллагаа, үүрэг чиглэлийг салгах, татан буулгах, нийлүүлэх зэрэг шийдвэр гарч байв. 1997 онд Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор үйл ажиллагаагаа бие даан явуулж байсан Баримтат кино студи, Хүүхэд залуучуудын театр, Хүүхдийн кино студи, Монголфильм үзвэрийн газрыг нэгтгэн, “Монгол кино нэгтгэл” ТӨААТҮГ-ыг байгуулж, энэ бүтцээрээ өнөөг хүртэл ажиллаж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Кино хальс боловсруулах
  • Баримтат болон уран сайхны кино бүтээх
  • Кино уран бүтээлчдэд шаардлагатай хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх, ажлын байрны түрээс
  • Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд тохиолдож буй түүхэн тэмдэглэлт үйл явдлыг баримтжуулах, архивлан хадгалах зорилгоор “Түүхийн хүрд“ баримтат кино мэдээг бүтээн, жил бүр 12 дугаарыг бэлтгэж, холбогдох хууль, журмын дагуу Архивын ерөнхий газарт эх хувийг шилжүүлж байна. 

Туурвисан уран бүтээлүүд:

  • Үүсгэн байгуулагдсанаас хойш 200 нэрийн уран сайхны кино, 1000 гаруй нэрийн баримтат кино, 638 нэрийн орчуулгын киног бүтээжээ.
  • “Чонын дурлал” уран сайхны кино (2010)
  • “Талын зам” уран сайхны кино (2011)
  • “Бууны сумыг буцааж болдоггүй” түүхэн уран сайхны кино (2019)
  • Улаан загалмайн нийгэмлэг үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баримтат кино (2019)
  • Төр нийгмийн зүтгэлтэн Ц.Намсрай агсны 100 жилийн ойн баримтат кино (2019)

Үндсэн ажилтан, уран бүтээлч:

  • 12 хүний бүрэлдэхүүнтэй аж ахуйн баг
  • 1 зураглаач
  • 1 эвлүүлэгч
  • 1 сэтгүүлч

Түрээсийн зураг авалтын студи

  • 750 м2 зураг авалтын студи

Зураг авахад ашиглаж болохуйц түрээсийн автомашин, хувцас, жижиг хэрэглэл

  • Зураг авахад ашиглаж болохуйц автомашин
Автомашины нэр марк Тоо ш Үйлдвэрлэсэн он
1 Зис-110 1 1935
2 М-пикав М1  1 1939
3 Дож /АНУ/  1 1936
4 Газ-51  1 1960
5 Полуторка  1 1929
6 ЗИС-5  2 1932
7 Газ-63  1 1960
8 Газ-67  1 1960
9 ЗИЛ-130  1 1998
10 Газ-52 Авто кран  1 1960

Зураг авахад ашиглаж болохуйц хувцас, жижиг хэрэглэл

  • Одоогийн байдлаар Монгол кино нэгтгэл ТӨҮГ-т нийт 32 төрөл 1900 нэрийн 14.950 нэгж хувцас, хэрэгсэл байна.
    1. Дээл, түүхэн хувцас
    2. Цэргийн хувцас хэрэглэл
    3. Хуучин, жижиг хэрэглэл
    4. Монгол гэр, түүний дагалдах хэрэгсэл
    5. Агт морьдын хэрэгсэл
  • Зураг авахад ашиглаж болохуйц 160 нэрийн 194 нэгж эдлэл, хэрэглэл

САН ХӨМРӨГ

  • Тус байгууллага Кино хальсны склад (сан хөмрөг) болон Дуу хөгжим, дууны шумны сан хөмрөгтэй. Уг сан хөмрөгт 500-аад нэрийн кино хальс, дуу хөгжмийн болон дууны шумны бичлэгүүд зэрэг баримтат материал хадгалагдаж байна.