Монгол улсын их хурлын тогтоол
2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөрТөрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 61
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
- Энэ хуулийн зорилт нь кино үйлдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Кино урлагийг дэмжих хууль тогтоомж
- Кино урлагийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
- Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд
- Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, олон улсын кино наадамд оролцож байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд хамаарна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
- Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно
- “Кино” гэж техник технологи ашиглан олон нийтэд түгээх зорилгоор дуу авиа дагалдсан эсэхээс үл хамааран хоорондоо холбоотой цуврал дүрсийг хөдөлгөөнт хэлбэрт оруулан үзэх боломжтой аргаар туурвисан бүтээлийг
- Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлын нормативийг батлуулах саналаа энэ онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
- Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлын нормативийг батлуулах саналаа энэ онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
ДОЛДУГААР БҮЛЭГ
23 дугаар зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих
- Кино урлагийг дэмжих хууль тогтоомжийн хэрэгжилтэд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Зөвлөл болон мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.
24 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
- Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
25 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
- Энэ хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Монгол улсын их хурлын дарга
Г.ЗАНДАНШАТАР