Зочид буудалУЛААНБААТАР

Улаанбаатар хотын төвд байрлах тансаг зэрэглэлийн 5 одтой тус зочид буудал нь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 14.3 км, Сүхбаатарын талбайгаас 0.6 км зайд оршино. Улаанбаатар зочид буудал нь 16-91м2 хүртэлх талбай бүхий 110 өрөөний сонголттой. Бизнес уулзалт, хурал семинар зохион байгуулахад зориулсан, орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хэд хэдэн төрлийн танхимтай: Хөх асар танхим 110, Хархорин танхим 100, Өргөө танхим 80, Хүрээ танхим 60 хүний багтаамжтай.