2002 онд байгуулагдсан уг зочид буудал нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрлах бөгөөд жилийн 4 улиралд ажилладаг. Нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах хүчин чадалтай. Мөн 250 хүний багтаамжтай ресторан, караоке, хүлээн авалтын танхим, спиннинг заал, 30 автомашины дулаан зогсоолтой.