Шангри-ла төв нь 5 одтой зочид буудал, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн орон сууц, худалдааны төв, 400 орчим машины зогсоол бүхий цогцолбор бүтээн байгуулалт юм. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 30 минут, Төв талбайгаас 5 минутын зайд, хотын төв цэгт байрладаг. Тус зочид буудал 42 м2 болон түүнээс дээш хэмжээ бүхий өндөр зэрэглэлийн, цэлгэр саруулхан 290 өрөөтэй. Мөн төрөл бүрийн уулзалт, хурал зохион байгуулах 8 төрлийн 1200 хүртэлх хүний багатаамж бүхий танхимуудтай.