Тансаг зэрэглэллийн тус зочид буудал нь нийт 80 өрөөтэй, нэг ээлжиндээ 250-300 зочин хүлээн авах хүчин чадалтай. Мөн 20-300 хүртэлх хүний багтаамжтай хурлын өрөө болон заал, 200 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадал бүхий ресторантай. Амралтын газрын нэг давхарт байрлах Дүнхэн ресторанд та төрөл бүрийн коктейл, ундаа, үдийн цай ууж, ахлах тогоочийн Монголын уламжлалт болон Ази, Европын хамгийн шилдэг гарын хоолыг амтлан тав тухыг мэдрэх боломжтой.